Өчигдөр буюу Битүүний өдөр замын цагдаагийн албанд 234 дуудлага ирсэн байна. Үүний 214 нь зам тээврийн осол, 14 нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил байжээ. Энэ өдөр зам тээврийн ослын улмаас дөрвөн явган зорчигч гэмтсэн байна. Төв аймгийн Баянчандмань сумын нутаг дахь “Урьхан” зоогийн газраас цааш 3 км газарт, Дaрханы чиглэлийн зам дээр H.5ton маркийн автомашины жолооч Д согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож яваад T.Corolla автомашинтай мөргөлдсөн байна. Ослын улмаас нэг гэр бүлийн дөрвөн хүний амь нас хохирчээ. Замын цагдаанийн алба иргэдэд Сар шинийн өдрүүдэд золголтоор ирсэн зочдыг архи, согтууруулах ундаагаар шахахгүй байх, согтуугаар жолоо барихгүй байхыг анхааруулж байна