Гуравдугаар сарын 2-ны өдөр Дүнжингарав, Хархорин, Бөмбөгөр зэрэг худалдааны төвүүд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллаж эхэлнэ. Харин Нарантуул олон улсын худалдааны төвийн наймаачид хоёрдугаар сарын 27-ны өдрөөс эхлэн гуравдугаар сарын 9-нийг хүртэл урт хугацаагаар амрах тул тус зах энэ хугацаанд ажиллахгүй юм байна.