030303-8.jpg

2017-03-30 14:50
АНУ-д 180 хоногийн хугацаанд ажлын болон аяллын журмаар визгүй зорчино гэсэн мэдээлэл өнгөрсөн шөнө (2017.03.29-30) цахим ертөнцөөр шуугив. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Монголчуудыг АНУ-д визгүй зорчих санамж бичигт гарын үсэг зурлаа” гэх мэдээлэл гадаадын сайтад нийтлэгдлээ гэх энэ мэдээллийг иргэд баяртайгаар хүлээн авсан. Энэ мэдээлэл нь ямар ч ор үндэсгүй, худал мэдээлэл болохыг Монгол дахь […]

040404-1.jpg

2017-03-30 14:32
Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлилгээний чанар, соёлыг сайжруулах, цахим картыг хэрэглээнд бүрэн шилжүүлэх, үйлчилгээг шинэ түвшинд гаргах зорилгоор автобусан дахь бэлэн мөнгөний хайрцгийг хурааж, ирэх сарын 1-нээс эхлэн том оврын автобус, троллейбусны үйлчилгээнд зөвхөн цахим төлбөрийн хэрэгслээр зорчуулахаар болсон. Энэ талаар нийслэлийн Тээврийн газраас өнөөдөр мэдээлэл хийлээ. “Одоогийн байдлаар Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд 86 […]

0202-10.jpg

2017-03-30 13:07
ЭЕШ-ын бүртгэл 31 хувьтай байна. Бүртгэл ирэх сарын 14-ны 16:00 цагрт дуусахаар шалгалтын хуваарь гарчээ. Хүүхдүүд бүртгүүлэхдээ зурган дээрээ анхааралтай хандах ёстой гэдгийг албаныхан анхааруулж байна. ЭЕШ-ын журам ёсоор 4х3 хэмжээтэй цээж зураг оруулах ёстой байтал сэлфи зургаа оруулчихсан хүүхэд олон байдаг гэнэ. Үүнээс болоод ЭЕШ-д орж чадахгүй хасагдах тохиолдол гарч байжээ. Мөн бүртгүүлэгчид зөвхөн […]

kansai-int-airport-62-1.jpg

2017-03-30 12:28
Бурхан ч гуйгаад өгдөггүй газрыг, хэн бүтээв? Тэртээ хоёр мянганы Хүн гүрний хаан Модунь Шанью-н “Газар бол улсын үндэс мөн” гэх үгээс л газар гэдэг улс үндэстний хамгийн том баялаг гэдгийг ойлгож болно. Бүхий л түүхийн турш эзэнт гүрнүүд нэгнийхээ газрын төлөө цусаа урсган дайтаж, аялагч эрдэмтэд амьдралаа шинэ газар хайхад зориулсаар ирсэн. Эдүгээд ч […]

1212-14.jpg

2017-03-30 11:52
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 8 дугаар хуралдаан Хангарди ордонд эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар “Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах арга хэмжээний тусгай төлөвлөгөө”-ний хэрэгжилтийг хотын дарга танилцуулна. Мөн НИТХ, түүний бүтцийн байгууллагын дүрэм, хуралдааны дэгд нэмэлт өөрчлөлт оруулах, хурлын зарим үйл ажиллагаанд журам тогтоох тухай зэрэг асуудлыг хэлэлцэх юм. Хуралдаанаар агаарын бохирдлыг бууруулах тусгай төлөвлөгөөний хэрэгжилтийг […]

99-3.jpg

2017-03-30 11:16
Завхан аймгийн Идэр сумын ЗДТГ-ын  нягтлангаар ажиллаж байсан эмэгтэй өөрийгөө шатаасан харамсалтай хэрэг энэ сарын 28-нд гарлаа. Талийгч эмэгтэйг энэ сарын 14-нд ажлаас нь чөлөөлсөн байна. Энэ шийдвэрийг хууль бус гэж үзсэн эмэгтэй энэ тухайгаа хүмүүст хэлж, өөр дээрээ бензин цацаж, гал тавьсан хэмээж буй. Тус сумын Төрийн сангийн мэргэжилтнээр 28 жил ажилласан талийгаач эмэгтэй […]

0111-2.jpg

2017-03-29 20:19
АН-ын дотоод сонгууль ирэх сарын 2-нд болно. Яг одоо тус намын гишүүдийг Үндэсний бодлогын хороонд аль фракци түлхүү суудал авах вэ гэсэн таавар биш хэн хэн нийслэл, дүүргийн намын хороог атгах бол гэсэн асуулт зовоож байна. АН-ыхан С.Эрдэнийг дотоод сонгуулиас хувьдаа мөнгө босгож, намын эрх мэдлийг мөнгөтэй олигархуудын гарт атгуулж, намыг эрхшээлдээ оруулах гэж байна […]

08-3.jpg

2017-03-29 19:22
Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Хөвсгөл нуурын баруун эргийн аялал жуулчлалын бүсийг цахилгаан эрчим хүчээр хангах тухай Эрчим хүчний сайд П.Ганхүү Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Нуурын баруун эргийн аялал жуулчлалын бүсийн дэд бүтцийг сайжруулах ажлын хүрээнд баруун эргийн хэрэглэгчдийг төвлөрсөн эрчим хүчээр холбохыг үүрэг болголоо. Үүнийг богино хугацаанд гүйцэтгэж, 2017 оны зургаадугаар сарын 15-ны дотор ашиглалтад […]

04-12.jpg

2017-03-29 19:06
Сүүлийн таван жилийн статистик үзүүлэлтээс харахад манай улсад жилд дунджаар 32100 зам, тээврийн осол гарч, 1289 хүн гэмтэн, 558 хүн нас барж 10 тэрбум гаруй төгрөгийн хохирол учирчээ. Өнгөрсөн онд гэхэд л амиа алдсан хүмүүсийн 73.5 хувь буюу 352 нь орон нутагт байсны 136 нь жолооч, 149 нь зорчигч байжээ. Тэгвэл Улаанбаатар хотод  нас барсан […]

05-11.jpg

2017-03-29 19:01
Өнөөдрийн байдлаар манай орны нийт нутгийн 70 орчим хувьд цасан бүрхүүл тогтож, 15 аймгийн 127 суманд хаваржилт хүндэрч байна.  Сүүлийн өдрүүдэд цас ихээр орсны улмаас нөхцөл байдал хүндэрсэн Өвөрхангай, Өмнөговь аймаг дахь Улсын нөөцийн салбар цэгүүдэд хадгалж байгаа 1110 тонн өвсийг үнэгүй, 210 тонн малын тэжээлийг 50 хувийн хямдралтай үнээр малчдад нийлүүлэхээр тогтлоо. Шаардагдах хөрөнгийг […]