Хэдхэн жилийн өмнө гаалийн тамхины албан татварыг хоёр дахин нэмэгдүүлсэн нь “угсардаг” хямд хятад тамхинд боломж олгон, монополь байдал үүсгэж, импортын бүтээгдэхүүнийг шахах бодлого байсан хэмээн тамхины бизнес эрхлэгчид үздэг. Ер нь үе үеийн Засгийн газар архи, тамхины онцгой албан татвараа нэмж байнга нэр хүнд, үнийг нь өсгөдөг. Бүр тамхиний хуулиар далимдуулж “Тамхи татах цэг” нэртэй шилэн хорго хүртэл хийж улсад өндөр үнээр шахан нэгнийхээ бизнесийг дэмжсэн асуудал хүртэл гарч байсан.
Тэгвэл ирэх долоо хоногт эхлэх УИХ-ын хаврын чуулганы хуралдаанаар зарим нэг бараа бүтээгдэхүүний гаалийн импортын албан татварыг 30 хувиар нэмэгдүүлэхээр болсон билээ. УИХ-аар хэлэлцэх 2017 оны Төсвийн тодотголд өөрчлөлт орсон тохиолдолд тамхи импортлогчид үнээ нэмж, монопол байдалтай аж ахуйн нэгжүүдийн халаас улам түнтийх нь тодорхой юм.
Өнөөдрийн байдлаар Монгол улсад импортоор тамхи оруулж ирдэг тоотой хэдхэн ААН байдгаас тамхины хэрэгцээний 50 хувийг “Монгол тамхи со” компани хангадаг ажээ. Монголын үндэсний шилдэг үйлдвэрлэгч тус компаний 50 хувийг эдүгээ хятадууд эзэмшдэг болсон мэдээллийг эх сурвалж өгч байна. Тус компани Хятадаас бэлэн бэлдэц буюу хамгийн хямд тамхи оруулж ирэн, Монголдоо “Улаан шонхор”, “Цагаан өргөө” гэсэн нэртэй хайрцагт савладаг талаар тамхины бизнес эрхлэгчид хэлэв. Энэ тамхи нь хямд болхоор ард иргэд ч их татдаг байна.
Тэгвэл “Монгол тамхи со” компаний ард Уул уурхайн сайд Ц.Дашдорж байдаг бөгөөд түүний гол бизнес тамхины наймаа гэдгийг хүмүүс анддаггүй.
Энэ удаагийн гаалийн импортын онцгой албан татварын нэмэгдэл “Монгол тамхи Со” компанид үйлчлэхгүй гэж үзэж буй тамхи импортлогчид тус компаниас ч татвар авахыг шаардаж эхэллээ.
Импортын барааны гаалийн албан татварыг нэмсэн ч “Монгол тамхи Со” компани ганцаараа сугаран үлдэх боломжтойг хүмүүс Ц.Дашдоржтой холбон тайлбарлаж байна. Тамхи импортлогчид хэлэхдээ “Монгол Улсад Орос, Япон, Солонгосоос тамхи орж ирдэг. Магтаж байгаа юм биш. Сайн шүүлтүүртэй, хор хөнөөл багатай, орц хэмжээ багатай, зөөлөн тамхиуд бий. Эдгээр тамхи нь үнэтэй учираас хямд гэдгээр нь “Улаан шонхор”, “Цагаан өргөө” гэх мэтийн тамхийг иргэдийн дийлэнх нь татдаг. Үндэсний үйлдэвэрлэлээ дэмжиж буй нэрийн доор импортлогчидийг татвараар дарамталж байна. Мөн арай хор багатай тамхиудыг импортын гаалийн албан татвар нэрээр буланд шахчихаад, Ц.Дашдоржийн угсардаг тамхийг өршөөх хууль батлах гэж байна” гэв. Тэд импортын гаалийн татварыг хэвээр үлдээж, онцгой албан татварыг жигд нэмж, алдагдалтай төсөвтөө нэмэр болгоосой хэмээн хүсч байгаа аж.
Олхонууд Бабу
Эх сурвалж zugeer.mn