УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж өнөөдөр (2017.03.31) С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн талаар мэдээлэл хийв. Тэрбээр, “С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргээр гурван хүн 24-25 жилийн ялаар шийтгүүллээ. Шүүх хурлын дараа прокурорууд зарим баримтыг нийтэд дэлгэн МҮОНТВ-ээр мэдээлэл хийсэн. Үүний дараа би зарим телевизэд ярилцлага өгсөн.
Энэ хэрэг миний хариуцах ажил биш ч гэсэн шүүх, хүний эрх, эрх чөлөө зэрэг олон зүйл хөндөгдөж, байдал их ээдрээтэй байгаа учраас дахин мэдээлэл хийж байна гэв. Мөн энэ хэрэгт холбогдсон Ц.Амгаланбаатар 2007 онд өөрийн найзаа зодож, гэмтээсэн хэргээр шалгагдсан. Үүнээс хойш дөрвөн хүний амийг хөнөөсөн гэж худлаа мэдүүлэг өгч байсан юм байна.
Хуулийн байгууллагын ажилтнууд “Эрдэнэт”-д очиж Содномдаржаад Эрүүгийн хэрэг үүсгэсэн. 1937 оны онцгой комиссын ажлын арга барил үнэртэж байгаад миний санаа зовж байна. Цаашид захиалагчийг илрүүлнэ гэх нэрийн дор хэчнээн хүний амьдралыг үрэн таран хийх бол. Б.Булганыг ОХУ-аас оргонол хүсэх гэж байгаа гэх асуудлыг би мэдэхгүй. Гэрч хохирогчийн хамгаална гэдэг хэцүү хэмээн мэдэгдэв.
1 comment
FfCUbP http://www.LnAJ7K8QSpkiStk3sLL0hQP6MO2wQ8gO.com