-Монгол хивсийг японы 100 гаруй дэлгүүр, хоршоонд борлуулж байна-
Тэтгэвэртээ гарсан япон өвгөн Үмеда Ёшимичи гуай эх орондоо байхгүй шинэ бизнесийн санааг эхлүүлсэн нь монгол хивс байжээ. Тэрбээр Японы Гифү мужид аж төрдөг бөгөөд одоо “Вай Э” компанийн захирлаар ажилладаг. Сүүлийн жилүүдэд Япончууд монгол хивсийг илүүд үзэх болсон аж. Учир нь монгол хивс ноолорч бөөгнөрдөггүй, гэрт чийг даахаас сайн сэргийлдэг байна. Монгол хивсийг тус улсын 100 гаруй дэлгүүр, хоршоонд худалдаалдаг гэнэ. Дунд зэргийн хэмжээтэй 50 мянган иенээр зардаг бөгөөд эдэлгээ удаан даадгаараа давуу талтай юм байна. Хивс эдэлгээ удаан даадаг учраас дор хаяж 20-иос илүү жил хэрэглэх боломжтой байдаг аж.