20251219-113030-file.jpeg
2025-12-19 11:30
Монгол Улс Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас зээл авч, 2025-2029 онд 120 ортой зүрх судасны үндэсний төв байгуулахаар төлөвлөж байна. Төсөл нь мэс засал, оношилгооны өрөөний тоог нэмэгдүүлэх юм.

20251214-163035-file.jpeg
2025-12-14 16:30
Засгийн газрын тогтоолоор томуу, томуу төст өвчнөөр өвдсөн зургаан хүртэлх насны хүүхдээ асарч буй эцэг, эхэд 2025 оны 11 дүгээр сарын 1-нээс 2026 оны 3 дугаар сарын 1-ний хооронд ажлын тав хүртэлх хоногийн цалинтай чөлөө олгоно.

20251208-173109-file.jpeg
2025-12-08 17:31
Монгол Улсад эрхтэн шилжүүлэн суулгах донорын хүлээх жагсаалтад 1000 гаруй хүн бүртгэгдсэн бөгөөд тархины үхэл тодорхойлох багуудын үйл ажиллагааг сайжруулах шаардлага тулгарч байна.

20251201-190127-file.jpeg
2025-12-01 19:01
Монгол Улсын Засгийн газар 2027 оныг Эрүүл мэндийг дэмжих жил болгон зарлаж, эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг ДНБ-ний 5 хувьд хүргэхээр төлөвлөж байна. Энэ нь эмч, сувилагчдын цалинг бодитой нэмэгдүүлэхэд чиглэсэн алхам юм.

20251201-113040-file.jpeg
2025-12-01 11:30
Томуугийн улирал эхэлж, A(H3N2) болон бусад вирусууд тархсанаас дүүргийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгүүдийн ачаалал 40 хувиар нэмэгдсэн байна. Хүүхдийн яаралтай тусламжийн тасагт үйлчлүүлэгчдийн тоо хоёр дахин өсжээ.