2018-05-08 16:33
Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл тэргүүтэй ажлын хэсэг Өвөрхангай аймагт ажиллалаа. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн үйл ажиллагаатай танилцаж, эрүүл мэндийн салбарын эмч, ажилтнуудтай уулзан эрүүл мэндийн салбарын хүрээнд Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас авч хэрэгжүүлж буй бодлого шийдвэрийн тухай мэдээлэл өгч, санал бодлоо солилцлоо. […]










