Хүн унтаж амарч байх үедээ хурхирах нь ойр орчмын хүмүүст таатай санагддаггүй. Өөрөө ч гэсэн тайван нойрсож чадаагүйгээс болж өдрийн турш нойрмоглох, ажлын чадамж буурах зэрэг олон асуудалд орчихдог.

Мөн гормоны тэнцвэрт байдал, бодисын солилцоог алдагдуулснаар таргалалт, цусны даралт ихсэх, зүрхний үйл ажиллагааг муутгах, зүрхний шигдээс, тархины цус харвалтад ч хүргэх аюултай. Мөн бэлгийн сулралд ч хүргэж чадна. Хамгийн аймшигтай нь нойрон дунд амьсгал боогдож хүн үхэх хүртэл аюул учруулна. Онцгой чанга хурхиралт бол гэр бүл салах шалтгаан ч болдог. Ийнхүү гэмгүй царайтай хурхиралтын ард олон аюул нуугдаж байдаг юм.

Насан хүрэгчдийн 25 хувь нь үргэлж хурхирдаг бол 45 хувь нь ядарсан үедээ хурхираг байна. Нойрон дунд амьсгал бөглөрөх хам шинжийн нэг болдог тухай эмч нар онцолж байна. Тухайлбал ийм нөхцөл байдалд таны төсөөлж буйгаас ч илүү ноцтой амь насанд аюултай нөхцөл юм. Амьсгал бөглөрөлт гэдэг нь 10 секунд болон түүнээс дээш хугацаагаар чөлөөт амьсгал саатахыг хэлдэг.

Үргэлж хурхирч унтдаг бол артерийн даралт ихсэх, ой ухаан муудах, анхаарал төвлөрөлт сарних, ажлын чадвар буурах, аваар осолд орох, гэр бүлийн бухимдал зэрэгт хүргэдэг. Энэ нь ихэвчлэн эрчүүдэд тохиолддог. Ийм байдлаас салахын тулд эгц дээшээ биш алв болох хажуу тийш харж унтах чухал. Мөн хууч өвчинтэй бол нарийн мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн