Монгол Улсын Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан, ДЭМБ-ын Зүүн Өмнөд Азийн бүсийн мэргэжилтэн, зөвлөгч, бүсийн захирлын орлогч бөгөөд кабинетын гишүүн, Эрүүл мэндийн яамны Гадаад харилцааны хэлтсийн дарга асан З.Жадамбатай ярилцлаа. -Та өнөөдөр Монгол Улсын Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цолоор шагнагдлаа. Баяр хүргэе? -Эрүүл мэндийн салбарын эмч, ажилчид өдөр шөнөгүй зүтгэж, бүх зүрх сэтгэлээрээ ажилладаг хүмүүс байдаг. […]