“Вакцины үр дүн, саармагжуулах эсрэг бие хэр хэмжээнд тогтож буй гэх дүгнэлтийг үндэсний хэмжээний вакцин, биобэлдмэлийн лаборатори хийх ёстой. Түүнийг сэргээн байгуулах шийдвэрийг Засгийн газраас гаргасан” хэмээн Монголын вирус судлалын нийгэмлэгийн гишүүн доктор Ж.Оюунбилэг мэдэгдлээ.
Доктор Ж.Оюунбилэг “Вакцины үндэсний үйлдвэрлэлийн ач холбогдлын талаар хэлэхэд,
- Манай эрдэмтдийн хийсэн сүүлийн үеийн судалгаагаар монгол хүний бие махбодод дасан зохицсон нутгийн омог үүсэж байгаа нь тогтоогдсон,
- Шинэ коронавирусээс гадна өөр аюултай үүсгэгчээр үүсгэгдсэн шинэ болон дахин сэргэж байгаа халдвар /гахай, шувууны томуу/ тархах эрсдэл байсаар байна.
Иймд шинэ коронавирусийн эсрэг өвөрмөц иммуноглобулин ба вакцин үйлдвэрлэх, вакцин биобэлдмэлийн үндэсний хяналтын лабораторийг сэргээн байгуулахыг дэмжсэн шийдвэрийг Засгийн газар, УОК гаргасан” хэмээв.
Б.Ирээдүй