2021-05-31 16:30
Хүний эмийн зөвлөлийн ээлжит хурал 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хуралдаж, Коронавируст халдвар (КОВИД-19)-ын үед эмнэлгийн тусламж, үйлчилгээнд шаардлагатай байгаа ремдесивир, умифеновир, фавипиравир зэрэг вирусийн эсрэг эм болон яаралтай тусламжийн эмчилгээнд нэн шаардлагатай кетамин эмэнд импортын зөвшөөрөл олгохоор шийдвэрлэлээ. Мөн элэгний Д вирусийн эсрэг “Bulevirtide (Hepcludex)” эмийг өнчин эмийн жагсаалтад оруулах асуудлыг дэмжив. […]










