“Гэрээт лабораториудаас үзүүлэх тусламж, үйлчилгээ” сэдвээр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас мэдээлэл хийлээ.
ЭМДЕГ-ын Нэхэмжлэлийн эмнэлзүйн хяналтын ахлах мэргэжилтэн Х.Сувд-Эрдэнэ “Өнөөдрийн байдлаар ЭМДЕГ-тай гэрээтэй 19 лаборатори “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд элэгний В, С вирусийн идэвхжил тодорхойлох шинжилгээг хийж байна.
Үүнд:
- Улсын нэгдүгээр төв эмнэлэг
- Улсын хоёрдугаар төв эмнэлэг
- Улсын гуравдугаар төв эмнэлэг
- Хавдар судлалын үндэсний төв
- Халдвар өвчин судлалын үндэсний төв
- Сүхбаатар нэгдсэн эмнэлэг
- Төв аймгийн нэгдсэн эмнэлэг
- Грандмед
- Аллергимед
- УБ Сонгдо
- Медипас
- Меданалитик
- Гялс
- Ливерцентр
- Оношмед
- Бонавита
- Протлаб
- Дермамед ХХК
- Евростандарт лабораториуд багтаж байна.
Тодруулбал, уг хөтөлбөрийн хүрээнд анхан шатны эрүүл мэндийн байгууллагууд даатгалын сангийн санхүүжилтээр элэгний В, С вирусийн илрүүлэх шинжилгээг иргэдэд үнэгүй хийнэ.
Уг шинжилгээний хариу эргэлзээтэй гарвал аймаг, дүүргийнхээ нэгдсэн эмнэлэгт баталгаажуулах шинжилгээ хийлгэх ёстой. Үүний зардлын 5,000-10,000 төгрөгийг ЭМДС-аас төлдөг юм.
Хамгийн сүүлд баталгаажуулах шинжилгээнд элэгний В, С вирус илэрвэл төрийн болон хувийн хэвшлийн дээрх 19 лабораторид вирусээ өөрөөсөө мөнгө төлөлгүйгээр тоолуулах боломжтой гэсэн үг.
Түүнчлэн элэгний вирусийн улмаас эм уух шаардлагатай иргэдэд ЭМД-ын Сангаас тухайн эмийн үнэд нь хөнгөлөлт үзүүлдэг
Тухайлбал, ЭМД-ын Сангаас элэгний С вирусийн нийлмэл найрлагатай 6, дан найрлагатай хоёр төрлийн эмэнд тус тус хөнгөлөлт үзүүлж байгаа” хэмээв.