Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2021.06.02/ Улсын Онцгой комиссын /УОК/ шуурхай штаб дээр ажиллаж байна.
Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд:
-Олон улсад 12-15 насны хүүхдүүдийг вакцинд хамруулж эхэлсэн. Монгол Улс эдгээр насны хүүхдүүдийг вакцинд хамруулахаар судалж байна. Одоогоор дэлхийд Европын холбоо болон Канад, Америк гэх мэт улсуудад 12-15 настай хүүхдүүдийг вакцинжуулаад эхэлсэн. Засгийн газар 2.5 сая тун Pfizer вакцин вакцин авах гэрээ хийсэн. Бид 12-17 насны 1.185.991 хүүхдийг Pfizer вакцинд хамруулахаар төлөвлөж байна. Хэрэв 12-17 насны 290 мянган хүүхдэд вакцин хийвэл нийт хүн амынхаа 68.6 хувийг вакцинд бүрэн хамруулна гэх тооцоолол байна” гэж хэллээ.
Засгийн газар 2.5 сая тун Файзер вакцин нэмж худалдан авахаар гэрээ хийсэн талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа өөрийн цахим хуудаснаа мэдээлсэн билээ.
Л.Баяр