Вакцины хоёрдугаар тунд хамрагдсан 3876 иргэн халдвар авчээ

2021-06-02 13:32
vac

 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2021.06.02/ Улсын Онцгой комиссын /УОК/ шуурхай штаб дээр ажиллаж байна.

Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд:

-Улсын хэмжээнд Covid-19 халдвар авч батлагдсан тохиолдлын хувьд өнгөрсөн долоо хоногт олон улсын дунджаас өндөр гарч байна. Өнөөдрийн байдлаар 13197 хүүхэд халдвар авсан. Үүнээс 5-9, 10-14 насны хүүхдүүдийн өвчлөл өндөр байна. Нийт халдвар авсан иргэдээс 25-34 насны иргэд түлхүү өвчилж байна. Вакцинд хамрагдах ёстой 18-34 насныхан 81-85 хувьтай байгаа бол 55-аас дээш насны иргэд 95 хувьтай байна.

Өнөөдрийн байдлаар вакцины 1, 2 тунд хамрагдсан нийт 11913 иргэн халдвар авснаас хоёрдугаар тунд хамрагдсан 3876 иргэн халдвар авсан. Гэхдээ вакцины бүрэн тунд хамрагдаж, 14 хоносон иргэд халдвар авах нь бага байна.

 

Л.Баяр