Шүүхийн ёс зүйн хороо өнөөдөр (2021.06.02) хуралдаж, шүүгч Б.Баасанцогттой холбоотой шүүүгч нарын асуудлыг авч хэлэлцсэн байна. Хуралдаанаас С.Соёмбо-Эрдэнэ, Т.Өсөхбаяр, М.Алдар, З.Болдбаатар, Б.Халиун, Б.Ариунхишиг нарын эрэгтэй, эмэгтэй зургаан шүүгчид сахилгын хэрэг нээхээр шийдвэрлэжээ.
Дээрх шүүгч нар “Энканто” хотхоны 305-ын 106 тоотод өмгөөлөгч Б.Баасанцогтын хамт хонож, архидан согтуурсан байж болзошгүй асуудлаар ДМНН, ННБЗХ-ноос гаргасан нэхэмжлэлийн дагуу өнөөдөр Шүүхийн ёс зүйн хороо ийн хуралсан байна.
Нийслэлийн Баянзүрх дүүрэгт байрлах хотхоны байранд нөлөө бүхий хуулийн байгууллагынхан цугларч, биеэ үнэлэгч хөлсөлсөн байж болзошгүй агуулгатай цуврал бичлэг цахим ертөнцөд цацагдаад Тухайн бичлэгт Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр, З.Болдбаатар, болон Улсын Дээд шүүхийн тамгын газрын ХНХ-ийн дарга асан Д.Отгонбаатар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажилтан гэх Б.Баасанцогт, Авлигатай тэмцэх газрын ажилтан П.Чулуунбаатар нарын хүмүүс багтсан байдаг.
Нийгмийн сүлжээнд Б.Баасанцогт өмгөөлөгчийн бичлэг цацагдаж, улмаар 2017 оны есдүгээр сараас 2021 оны нэгдүгээр сарын 27-ныг хүртэлх хугацаанд нэр бүхий 11 шүүгч, шүүхийн ажилтнуудын данс руу 47 220 000 /Дөчин долоон сая хоёр зуун хорин мянга/ төгрөг шилжүүлсэн байдаг.
Л.Баяр