Нийслэлчүүд хавар, намрын улиралд хоёр удаа тэмдэглэн өнгөрүүлдэг Үндэсний номын баярын тов гарчээ.
Тодруулбал: 29 дэх удаагаа зохион байгуулж буй уг номын баяр зургадугаар сарын 11-13-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болох аж. Энэ үеэр зохиолчид уншигчидтайгаа биечлэн уулзаж, номоо гарын үсэгтэй, хямдралтай үнээр борлуулдаг билээ. Тиймдээ ч номын хорхойтнуудын хүсэн хүлээдэг баярын өдөр болсон юм.
Ташрамд сонирхуулахад, омын баярт оролцох хүсэлтэй хэвлэлийн газар болон зохиолчдыг энэ сарын 3-наас эхлэн Баруун 4 зам, УБТЗ- хойно байрлах Хатанбаатар оффисийн 3 давхар 306 тоотод бүртгэж байгаа аж. Энэ талаарх мэдээллийг 99752737 дугаар руу холбогдож аваарай