“Улаанбаатар Сонгдо” эмнэлгээс санаачлан хэрэгжүүлж буй “Зүрх мартахгүй” төсөлд ШШГЕГ-ын харьяа 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн хүмүүжигч Б-гийн хүү Б хамрагдаж 16 сая төгрөгийн өртөг бүхий хагалгаанд үнэ төлбөргүй орсон байна.
Зүрхний цоорхой гэх оноштойгоор Эх хүүхдийн үндэсний эрүүл мэндийн төвд эмч нарын байнгын хяналтад эмчлэгдэж байгаад өнгөрсөн сард хагалгаанд орж одоогоор биеийн байдал хэвийн сайн байна.
Хүү одоогоор “Нандин амьдрал” асрамжийн төвийн багш, ажилчдын халамжинд эрүүл саруул өсөж байна.
Л.Баяр