Исламын улс Аль-Каида бүлэглэл бус цагаан арьстнуудыг илүүд үзэгчид манай улсад хамгийн их террорист аюул учруулж байна гэж АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байден мэдэгдэв.
Бид үзэн ядах үзэлтнүүдэд оршин тогтнох боломж олгож болохгүй гэж тэрбээр Оклахома муж улсын Талса хотод үг хэлэхдээ тэмдэглэжээ. Урьд нь Ж. Байден дотоодын хэт давруу үзэлтнүүдтэй хийх тэмцлийг чангатгах АНУ-ын Конгрессын ордонд энэ оны эхээр болсон эмх замбараагүй байдалтай холбогдуулан ийм явдлын эрсдэлийг бүх талаас нь үнэлэхийг засаг захиргаандаа үүрэг болгосон байна.