2021-05-24 08:301min00

Цахим эмч: Зөгийн балны найрлагагүй бүтээгдэхүүн дээр “Зөгийн бал” гэж бичиж, хэрэглэгчийг төөрөгдүүлж байна

187468429_4079534545466045_3509671953952160575_n

Цахим эмч цахим хуудсаараа зөгийн балны орц найрлагагүй “Зөгийн бал”-ны талаар асуудал хөндөж, ШӨХТГ-ыг анхааралдаа авахыг сануулав.

Тэрбээр энэ тухайгаа ” ХЭРЭГЛЭГЧДИЙГ ТӨӨРӨГДҮҮЛЭХЭЭ БОЛЬ‼️ ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧИД ЭЭ!
Нүүр хэсэгтээ томоор “ЗӨГИЙН БАЛ” гээд биччихнэ. Харин хүн анзаарахааргүй ар хэсэгтээ жижгээр зөгийн балны орц найрлагагүйг бичнэ. Хэрэглэгчид зөгийн бал гэж бодоод худалдан авалт хийнэ. Энэ бол хэрэглэгчдийг төөрөгдүүлсэн үйлдэл гэж харж байна. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар энэ асуудлыг анхааралдаа авна уу!
Хүндэтгэсэн, Цахим Эмч” хэмээн бичжээ.