Дэлхийн бүхий л улс орны иргэд энэ асуултад хариу олохыг хичээж байна. Олон орны судалгааны байгууллагууд, эрдэмтэн судлаачид энэ асуултын хариуг олохыг хичээж олон талын өртөг зардал ихтэй, түвэгтэй судалгааг хийсээр байна.
Эдгээр судалгааны нэгийг Японы Йокохамагийн Их Сургуулийн судлаачид өнгөрсөн нэг жилийн туршид 250 гаруй хүн дээр хийж, ажиглаж эхний явцын үр дүнгээ танилцуулжээ.
Энэ судалгаанд хамрагдсан хүмүүс нь өнгөрсөн 2020 оны эхээр халдвар авч эдгэрэн биед нь эсрэг биет үүссэн хүмүүс юм. Эдгээр хүмүүсийн эсрэг биет ба ковидын олон төрлийн вариантуудыг харилцан үйлчлэлийг эдгээр судлаачид судлан үзжээ.
Үүнд:
1.Өмнөд Африкийн вариант эдгээр хүнд халдсан нөхцөлд дархлаа бүхий хүмүүсийн 69%-ийн нь дархлаа энэ вариантаас 6 сар түүнээс урт хугацаанд хамгаалах; \31% нь хамгаалах чадваргүй болох\
2. Энэтхэгийн вариант халдсан нөхцөлд судалгаанд хамрагдсан хүмүүсийн 75%-ийн нь дархлаа хамгаалах; \25% нь хамгаалах чадваргүй болох\
3. Бразилийн вариант халдсан нөхцөлд судалгаанд хамрагдсан хүмүүсийн 81%-ийн нь дархлаа хамгаалах; \19% нь хамгаалах чадваргүй болох\
4. Их Британийн вариант халдсан нөхцөлд судалгаанд хамрагдсан хүмүүсийн 85%-ийн нь дархлаа хамгаалж чадна \15% нь хамгаалах чадваргүй болох\ гэж судлаачид үзжээ.
Дээр дурьдагдаагүй буюу дархлаа тогтсон хүмүүсийн 15-30% нь ковидын вариантаас хамгаалах чадвар нь хамгийн ойрдоо 6 сараас эхлэн суларч хамгаалах чадваргүй болж байна гэсэн үг юм.
Вакцин үйлдвэрлэгч компаниудын зүгээс хийж буй мэдээллээс үзвэл вакцинжуулалтын дараа үүсэх дархлаа ковидын анхдагч хувилбараас 9-10 сарын хугацаанд хамгаалж чадна гэж үзсэн.
Харин ковидын хувирч байгаа вариантууд энэ хугацааг 6 сар хүртэл богиносгож байна гэсэн үг юм.