Хүүхэд хөтөвчиндөө суугаад босоход огт бие засаагүй байна уу. Дахин дахин оролдоод ч амжилтгүй байх үед эцэг эхчүүд яахаа мэдэхээ больдог. Тэгвэл хүүхэд өдөрт хэдэн удаа хүндрэх ёстой, өтгөн хатвал ямар аюултай талаар Украины П.Л.Шупикийн нэрэмжит Үндэсний анагаах ухааны академийн дипломын өмнөх боловсролын Хүүхдийн мэс заслын тэнхимийн доктор, хүүхдийн мэс засал Василий Рыбальченкогийн өгсөн ярилцлагыг орчуулан хүргэе.
– Хүүхэд хөтөвчиндөө суугаад босоход огт бие засаагүй, дахин дахин оролдоод ч амжилтгүй байх үед эцэг эхчүүд яахаа мэдэхээ больдог. Хүүхдий яаж бие засуулах вэ?
-Хүүхэд амьдралынхаа эхний нэг жилд хоол тэжээл авах болгоныхоо дараа хүндэрч байх ёстой. Хоёр дахь жилээсээ өдөрт 3-4 удаа бие засах нь хэвийн. Харин цэцэрлэгт явдаг хүүхдүүд өдөрт дор хаяж 1-2 хүндрэх ёстой.
Хэрвээ хүүхэд хөтөвчинд суугаад уйлах юм уу мушгиралдаж байвал дүлэхэд нь хүнд байна гэсэн үг. Хатуурсан баас шулуун гэдсийн татаж, өвдөх, хорсох мэдрэмж төрүүлдэг. Үүнээс болж цууралт үүсч, цус гарч ч болзошгүй.
-Өтгөн хаталтыг яаж хэвийн болгох вэ?
-Юуны түрүүнд өдрийн дэглэмийг нь зохицуулах ёстой. Хүүхэд сайн унтаж амрах хэрэгтэй. Үүний тулд өглөө 6-7 цагт сэрэхийн тулд оройн 9-10 цаг гэхэд унтаж амарсан байх ёстой. Өглөө өлгөн элгэн дээрээ ус ууж, дараа нь өглөөний цайгаа уугаад бие засъя гэж хэлэх нь зөв.
-Хэрвээ гэртээ бие засаж амжихгүй бол яах вэ?
-Сэтгэл зүйн өтгөн хаталт үүсч болно. Өөр 00-д хэчнээн цэвэрхэн байсан ч хүүхэд хүндрэхээс ичдэг. Хүүхэд цэцэрлэг буюу нэгдүгээр ангид орох үед ийм зүйл их тохиолдоно.
-Байнга өтгөн хатах нь ямар аюултай вэ?
-Заримдаа эцэг эхчүүд 2-3 өдөр үргэлжилсэн өтгөн хаталтыг айхаар зүйл биш гэж үздэг. Гэтэл хүүхэд баасандаа архаг хордож, арьсан дээр нь тууралт, экзем гарч эхэлдэг. Хүүхэд амархан ядарч, анхаарал нь суларна. Нойр нь муудаж, заримдаа өтгөн хаталт бага үед шүд нь ч харладаг. Үүнээс гадна шулуун гэдсэнд байнгын байдалтай байгаа баас хавагнуулж, салст үрэвсүүлж, цоорол үүсгэдэг.
-Өтгөн хаталтаас болсон гэдэсний өвдөлтийг мухар олгойн үрэвслийн өвдөлтөөс яаж ялгах вэ?
-Хэрвээ хүүхдэд бургуй тавьсны дараа өвдөлтгүй болж байвал өтгөн хаталтаас болжээ гэсэн үг гэдэг. Гэхдээ хүүхдийн мэс засалд заавал үзүүлэх хэрэгтэй.
Орчуулагч: Марта