Ковид-19 халдвараас хүүхдээ хамгаалах зөвлөмж2021-06-22 13:01Хүүхдийн дундах КОВИД-19-ийн халдвар нэмэгдэж буй энэ үед эцэг эх, асран хамгаалагч Та бүхэн доорх зөвлөмжийг дагаж, хүүхдүүдээ хамгаалаарай. Нийслэлийн Гэр бүл, Хүүхэд залуучуудын хөгжлийн газарДэлгэрэнгүй
Бага насны хүүхдээ ковид-19-ийн халдвар өртөхөөс хамгаалцгаая2021-06-22 10:45Хүүхдээ дор хаяж гараа 20 секундын турш савангаар тогтмол угаалгаж хэвшүүлээрэй Хүүхдэд хүн хоорондын зай 1.5м барих дадлыг хэвшүүлж, бусадтай гар барихгүй, тэврэлдэхгүйгээр мэндлэх аргыг зааж зөвлөөрэй Гадагш гарахдаа амны хаалтыг нь тогтмол зүүлгээрэй Хүүхдэд хэрхэн зөв ханиаж найтаалгах аргыг үзүүлэн үлгэрлээрэй Хүүхдэд өөрийн эд зүйлсээ бусадтай хувааж хэрэглэхгүй байх талаар зөвлөөрэй Халдварын шинж илэрсэн […]Дэлгэрэнгүй
Нойргүйддэг өвөрмөц шалтгааныг илрүүллээ2021-06-21 21:00Америк, Хятадын эрдэмтэд бие махбодод ус дутагдсанаар хүн хоёр цагийн нойроо алддаг болохыг илрүүлжээ. Судлаачдын мэдээлснээр хэрвээ бие махбод усгүйжвэл сайн унтаж чадахаа больдог гэнэ. Ийм байдлаар хүн дор хаяж 2 цагийн нойроо алддаг байна. Тэд 9559, мөн 11 903 хүн оролцсон хоёр туршилт явуулаад шээсний ерөнхий үзүүлэлт, шөнө хэрхэн амарсан тухай мэдээллийг нь судалжээ. […]Дэлгэрэнгүй
Коронавируст халдварын үед татгалзвал зохих хүнс2021-06-21 18:00Коронавируст халдварын үед татгалзвал зохих хүнсний бүтээгдэхүүнд дараах зүйлс оржээ. Шарсан хуурсан, халуун ногоотой хоол Давс, чихэр, даршилсан ногоо Хийжүүлсэн ундаа Архи согтууруулах ундаа Эх сурвалж: ЭМЯДэлгэрэнгүй
Ковид-19 шинжилгээний хариу ЭЕРЭГ гарвал хаана, хэнд хандаж, бусдад сэрэмжлүүлэх вэ?2021-06-21 13:15Таны “Ковид-19” PCR шинжилгээний хариу эерэг гарсан үед хаана, хэнд хандах, хэрхэн бусдад сэрэмжлүүлэхээ мэдэхгүй байна уу. Тэгвэл цахим хэлбэрээр энэ асуудлыг шийдэх боломжтой. Тодруулбал, хэрвээ таны PCR шинжилгээний хариу эерэг гарсан тохиолдолд гар утсанд тань eruul.gerege.mn системээс нэг удаагийн баталгаажуулах линк ирнэ. Баталгаажуулах линк нь шинжилгээний хариу гарснаас хойш 4 цагийн дотор гар утсанд […]Дэлгэрэнгүй
16-17 насны 3323 хүүхдийг вакцинжууллаа2021-06-20 10:002021.06.19-нд нийслэлийн хэмжээнд I тунд 1376, II тунд 1195, нийт 2571 иргэнийг вакцинжуулалтад хамрууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 101.7 хувь буюу 970.188 нь I тунд, 89.6 хувь буюу 854.831 нь II тунд хамрагдаад байна. Мөн нийт 491 жирэмсэн эх, 16-17 насны 3323 хүүхэд вакцинжуулалтад хамрагдаж, вакцины I тунг хийлгэлээ.Дэлгэрэнгүй
АУДИТ: Эмийн сангууд Арбидол эмийг Эрүүл мэндийн яаманд нийлүүлсэн үнээс 43-46 орчим хувиар өндөр үнэтэй борлуулж байна2021-06-19 13:00Төрийн аудитын байгууллага нь иргэд, олон нийтийн анхааралд орж үнэн зөв хариу хүссэн нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудалтай холбоотой төсөв, санхүүгийн үйл ажиллагаанд шаардлагатай тохиолдолд аудит хийж, олон нийтэд мэдээлэх зохицуулалттай. Сүүлийн өдрүүдэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр вирусийн эсрэг эм, тарилгын эмийн худалдан авалтын үйл ажиллагаатай холбоотой мэдээллүүд гарч, Арбидол эмийг 3-4 дахин өндөр үнээр худалдаалж […]Дэлгэрэнгүй
16-17 насны 2215 хүүхэд вакцинжуулалтад хамрагдлаа2021-06-19 11:502021.06.18-нд нийслэлийн хэмжээнд I тунд 1938, II тунд 2433, нийт 4371 иргэнийг дархлаажуулалтад хамрууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 101.6 хувь буюу 968.373 нь I тунд, 89.5 хувь буюу 853.595 нь II тунд хамрагдаад байна. Мөн 414 жирэмсэн эх, 16-17 насны 2215 хүүхэд дархлаажуулалтад хамрагдаж, вакцины I тунг хийлгээд байна.Дэлгэрэнгүй
ЭМЯ: Сүүлийн 24 цагт Ковид-19 халдвар батлагдсан тохиолдол 2635 -аар нэмэгджээ2021-06-19 11:08Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 2,635 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт тохиолдол 91,151 болж, нэмэгдэв. Мөн хугацаанд 747 хүн эдгэрсэн бол 14 хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар халдвар авсан 62,472 хүн эдгэрсэн бол 425 хүн уг өвчний улмаас эндээд байна.Дэлгэрэнгүй
Арбидол эмийн үнийн дээд хязгаарыг тогтоожээ2021-06-18 15:55Вирусийн эсрэг эмийн бөөний болон жижиглэнгийн үнэд тогтоосон хязгаарыг Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газраас танилцууллаа. Монгол Улсад коронавирусийн халдварын үед уух гурван нэр төрлийн вирусийн эсрэг эм худалдаалагдаж байна. Эдгээр эмийн үнийг судалж, ААН бүртэй нэг бүрчлэн уулзсаны эцэст эмийн үнийн дээд хязгаарыг тогтоосон байна. Арбидол 100 мг-тай эм БНХАУ, ОХУ-аас орж ирж байгаа […]Дэлгэрэнгүй