Монгол Улс 16-17 насны хүүхдүүдийг энэ сарын 16-наас “Файзер” вакцинаар дархлаажуулж эхэлсэн. Харин ирэх даваа гарагаас эхлэн 12-оос дээш насны хүүхдүүдийг дархлаажуулах болсон талаар өнөөдөр Засгийн газар шийдвэр гаргалаа.
Хэдийгээр засгийн газар ийм шийдвэр гаргасан ч хүүхдүүдийг вакцинд хамруулах эсэх нь эцэг эхчүүдийн шийдэх асуудал юм. Тиймээс хүүхдүүдийн вакцинжуулалттай холбоотой асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл авахаар “Зүүм тодруулга” буландаа ЭМЯ-ны Эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхантай урьж оролцууллаа.