Хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд 59 чиглэл явж байгаагаас, коронавируст халдварын нөхцөл байдлаас шалтгаалж өнөөдрийн байдлаар 15 аймгийн 42 сумын чиглэлд тээвэрлэлт түр зогссон байна.
Нийт чиглэлийн 71,1 хувь нь хөдөлгөөний хязгаарлалт хийсэн бол 17 чиглэлд тээвэрлэлт хэвийн явагдаж байна.
Тээвэрлэлт хэвийн явагдаж байгаа чиглэл рүү коронавируст халдварын вакцинжуулалтын бүрэн тун авснаас 14 хоногийн хугацаа өнгөрсөн нотлох баримттай байх шаардлагатай.
Хэрэв та автобусны тасалбар захиалах бол eticket.transdep.mn сайт руу хандан захиалах боломжтой.
Эх сурвалж: Автотээврийн үндэсний төв