Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр боллоо.
“Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын комиссын дүрэм”-ийг шинэчлэн батлав. Комисс 0-16 насны хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй эсэхийг тогтоох, эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээнд хамруулах ажлыг уялдуулан зохицуулах, хэрэгжилтэд хяналт тавих үүрэгтэй юм. Салбар комиссууд 2016-2020 онд давхардсан тоогоор 20,700 орчим хүүхдийг байнгын асаргаанд хамруулж, 5,331 хүүхдийг боловсролын, 9,064 хүүхдийг эрүүл мэндийн үйлчилгээнд холбон зуучилжээ. 2020 оны байдлаар хөгжлийн бэрхшээлтэй 12,324 /0-16 насны 10,790/ хүүхэд байна.
Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс