Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар холбогдох албаныхан өнөөдөр /2021.06.23/ мэдээлэл хийлээ. Энэ үеэр УОК-оос хөл хорио тогтоох албан ёсны санал гараагүй гэж Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээлэл өглөө.
Тэрбээр хэлэхдээ “Улсын баяр наадмыг нийслэлд тэмдэглэхдээ долдугаар сарын 11-13нд үзэгчгүй хийхээр болсон. Харин орон нутагт цар тахлын халдвар буурвал долдугаар сарын 20-ноос хойш тухайн аймаг, сумдын эрсдэлийн үнэлгээ хийсний дараа наадам хийх эсэхийг шийдвэрлэнэ. Засгийн газрын хуралдаанаар эрдэмтдийн багаас хөл хорио тогтоох талаар танилцуулсан. УОК-оос хөл хорио тавих албан ёсны санал гаргаагүй” гэсэн юм.
Л.Баяр