Коронавируст халдвараас сэргийлэх дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдсан иргэдийн мэдээллийг шалгах “COVID-19 QR VERIFY” апплейкшныг нэвтрүүлээд байна.
Тус апплейкшныг ашиглан аж, ахуй нэгж, байгууллагууд дархлаажсан иргэнийг хэрхэн таньж, нэвтрүүлэх талаарх зааврыг хүргэж байна. Үүнд:
-Иргэн вакцины гэрчилгээгээ биедээ эсвэл гар утсандаа авч яваа тохиолдолд аж, ахуй нэгж байгууллагууд дурын QR SCANNER-аар вакцины гэрчилгээний доод буланд байрлах QR уншуулна.
– Харин иргэн иргэний үнэмлэх эсвэл вакцины цахим батламж буюу / вакцины QR / биедээ авч яваа бол “COVID 19 QR VERIFY” аппликейшныг үйлчилгээний байгууллагын ажилтан гар утсандаа суулгаж, үйлчлүүлэгчээ таньж нэвтрүүлнэ.
Тус апплейкшныг IOS үйлдлийн системтэй гар утсанд http://bitly.ws/dwEb
линкээр, Android үйлдлийн системтэй гар утсанд https://share.datacenter.gov.mn/s/gJQXnJQYKZB9Prk татаж авах бөгөөд нууц үг нь Password123 юм гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.