929292.jpg

2017-03-28 14:16
Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын гурван талт эдийн засгйин экспертүүдийн анхдугаар уулзалт энэ сарын 24-нд боллоо. Бээжин хотноо зохион байгуулагдсан тус уулзалтаар “Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх зарчим, арга замын талаар хэлэлцэв. Энэ үеэр хөтөлбөрийг хэрэгжүүлэх гурван талын механизм байгуулах асуудал болон  нэн тэргүүнд хэрэгжүүлэх төслүүдийн талаар гурван улс өөр өөрсдийн байр суурийг илэрхийлж, харилцан […]

989898-2.jpg

2017-03-24 11:36
Манай улс анх удаа далайн боомтоор нүүрс тээвэрлэж эхэллээ. Дорноговь аймгийн Олон Овоогийн өртөөнөөс БНХАУ-ын Тяньжин боомт хүртэл төмөр замаар нүүрс тээвэрлэх туршилтыг эхлүүлээд байсан юм. Тяньжин нь манай урд хилээс хамгийн ойр байрлалтай Хятадын далайн боомт юм. Олон Овоогийн өртөөнөөс ачсан нүүрсийг Эрээний олон улсын боомтоор дамжуулан Тяньжинд хүргэх аж. Энэ нь олон улсын […]

88888.jpg

2017-03-23 10:38
Нийслэлийн статистикийн газраас гуравдугаар сарын III долоо хоногийн хүнсний бүтээгдэхүүнийн үнийг судалгааг гаргажээ. Өмнөх долоо хоногтой харьцуулхад үхрийн мах  50 төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Харин хонины махны үнэ буурчээ. Махны дундаж үнэ Хонины ястай нэг килограмм мах дунджаар 6620 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 7785 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ […]

232323.jpg

2017-03-22 17:10
Энэ сарын 30-31-нд хуралдахаар зарлагдсан “Монголын эдийн засгийн чуулган 2017” хойшлогдож, ирэх тавдугаар сарын 4-5-нд зохион байгуулагдах болсон байна. Найм дахь жилдээ болж байгаа уг чуулганыг цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан Засгийн газрын Хэрэг эрхлэх газар хойшлуулсан гэнэ.  

05-9.jpg

2017-03-20 13:15
Энэ сарын гуравдугаар сарын 23-26-нд Монголын геологи, хайгуулын салбарын ес дэх удаагийн чуулга уулзалт болох гэж байна. Уулзалтад гадаад орнуудаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Консулын газрууд, орон нутгийн удирдлага, аймгийн засаг дарга, байгаль орчны улсын байцаагч мэргэжилтнүүд ирж оролцох гэнэ. Уулзалт дээр Засгийн газраас батлагдсан “Алт-II” хөтөлбөр яригдах аж. Засгийн газар 2020 он […]

01010101-2.jpg

2017-03-19 15:54
Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл хуралдаж, Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргажээ. Мөнгөний бодлогын зөвлөлөөс гаргасан мэдэгдлийг хүргэж байна. МӨНГӨНИЙ БОДЛОГЫН МЭДЭГДЭЛ Бодлогын хүүг хэвээр хадгалах тухай Дугаар: 2017/01 Мөрдөх огноо: 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Хэрэглээний үнийн индексээр илэрхийлсэн жилийн инфляци 2017 оны хоёрдугаар сарын байдлаар улсын хэмжээнд 2.1 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд 1.4 хувьд […]

02-18.jpg

2017-03-17 12:17
Уул уурхайн салбарыг түшсэн эдийн засагт найдаж буй Монгол Улс зэсийн баяжмал боловсруулах үйлдвэртэй болно. Ийм мэдээ ойрын өдрүүдэд дуулдаж, Засгийн газар Өмнөговь аймгийн Ханбогд суманд жилд нэг сая тонн баяжмал боловсруулах үйлдвэр барьж, 2020 гэхэд ашиглаж эхэлнэ гэж мэдэгдэв. Өмнөх Засгийн газрын үед Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд барихаар шийдсэн үйлдвэрийг яагаад Өмнөговь руу нүүлгэж […]

02-4.jpg

2017-03-17 10:29
“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-д бүртгэлтэй нээлттэй хувьцаат компанийн жагсаалтаас долоон компанийг хасчээ. Симбол, “Баянтолгой”, “Гантөмөрт”, “Завхан тээх”, “Монгол эсгий эсгий гутал”, “Оргил Говь-алтай”, “Улиастай тэгш” компаниудыг Компанийн тухай хуулийн 83.1 дүгээр заалт, “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн компанийн дүрмийн 8.10.11-р заалт, “Үнэт цаасны бүртгэлийн журам”-ын 24.8 дугаар заалтыг тус тус үндэслэн хассан байна. КОМПАНИЙН ТУХАЙ ХУУЛЬ 83 дугаар […]

01-24.jpg

2017-03-16 11:33
Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрт орших Ноён уул орчмын байгалийн нөөц газрын хилийн заагийг 11187.05 га-гаар, Төв аймгийн Борнуур, Батсүмбэр сумын нутаг дэвсгэрт орших Ноён уул орчмын түүх, соёлын дурсгалт газрын хилийн заагийг 650.0 га-гаар баталлаа. Дээрх газруудын хилийн заагийг 11 837.05 га-гаар улсын тусгай хамгаалалтад авснаар нийт нутаг дэвсгэрийн эзлэх хувь 0.04 хувиар […]

7474-1.jpg

2017-03-15 15:12
Өнгөрсөн онд 160 аж ахуй нэгж байгууллагын 60 хувь нь алдагдалтай ажиллажээ. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газараас хийсэн шалгалтаар орон нутгаас 160 аж ахуй нэгж хамрагдсан байна. Ажлын хэсгийнхэн 21 аймагт орон нутгийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой 18 хязгарлагдмал хариуцлагатай компани (ХХК), 3 хувьцаат компани (ХК), нэг нөхөрлөл, 138 үйлдвэрийн газрыг хамруулжээ. Шалгалтаар 5476 […]