Эдийн засаг

Орон нутгийнхан зээлээ төлөх чадамжгүй болсоор байна

-Чанаргүй зээл жилийн дотор 42 хувиар өсчээ-

Уул уурхайн бүтээгдэхүүний экспортын орлого нэмэгдсэнээр энэ оны саруудад эдийн засаг хоёр хувиар өсөн байна. Энэ бол төсвийн орлого нэмэгдэж, хөрөнгө оруулалт сэргэх магадлалтайг харуулсан эерэг дохио юм. Өөрөөр хэлбэл, төрийн хэтэвч зузаарч байна. Тэгвэл хувийн хэвшил, иргэдийн амьжиргаанд өсөлт хэрхэн нөлөөлж байна вэ.

Иргэд орлоготой байж худалдан авалт хийснээр худалдаа, үйлдвэрлэл, бусад салбарын өсөлтийг дэмждэг. Мөн аж ахуйн нэгжүүд амжилттай үйл ажиллагаа явуулснаар ажлын байрыг нэмэгдүүлж, иргэдийг орлоготой болгох суурь нь болж өгдөг. Тиймээс төсвийн хэтэвч түнтийхээс гадна хувийн хэвшил өндөр өсөлттэй байж, иргэдийн орлого нэмэгдэх нь эдийн засгийн бодит өсөлтийн мөн чанарыг илтгэнэ. Энэ бүхнийг чанаргүй зээлийн үзүүлэлтээр дүгнэж болно. Ялангуяа, орон нутгийн иргэд, аж ахуйн нэгжүүдийн зээлийн чанарын үзүүлэлт бодит байдлыг илтгэх чухалт үзүүлэлт юм.

Юуны өмнө орон нутагт цалин тэтгэвэр, хэрэглээний зээл нийт зээлийн 61.5 хувийг бүрдүүлж байна. Өөрөөр хэлбэл, цалин тэтгэвэр, хэрэглээний зээл нь ихэвчлэн амьжиргаагаа залгуулах, оюутны сургалтын төлбөрөө барагдуулах зэрэг өдөр тутмын амьдралын хэрэгцээг хангахад зориулагдаж байгаа аж.Мөн орон нутгийнхны амьжиргааны түвшин нийслэлчүүдтэй харьцуулахад бага.

Улмаар хавар ноолуур самнаж, намар мал “муулж” зээлээ дарж байгааг Санхүү эдийн засгийн дээд сургуулийн багш нарын судалгаанд дурджээ. Харин үл хөдлөх хөрөнгийн үйл ажиллагааны салбарт олгосон зээл 15 хувь, худалдааны салбарт 9.4 хувь, хөдөө аж ахуйн салбарт 7.4 хувь, үлдсэн 6.7 хувь нь бусад салбарт олгосон зээл эзэлж байна.

Энэ бүхнээс орон нутгийнхан худалдаа, үйлдвэрлэл явуулах, бизнес эрхлэх, үл хөдлөх хөрөнгө худалдан авахаас илүүтэй амьжиргаагаа залгуулах, хэрэглээгээ хангах зорилгоор зээл түлхүү авч байгаа нь харагдана. Уг нь жижиг, дунд үйлдвэрлэл, худалдаа, бизнесийг санхүүжүүлэхэд зориулж зээл түлхүү гаргаж байгаа бол урт хугацаанд эерэг үр дүн авчрах юм. Учир нь банкны зээлээр бизнесийн үйл ажиллагааг санхүүжүүлснээр ажлын байрыг нэмэгдүүлж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, экспортын орлогыг өсгөснөөр эдийн засгийг тогтвортой өсгөх үндэс суурийг тавих учиртай.

Тэгвэл одоогийн банкны салбарын зээл  ердөө  иргэдийн (орон нутгийнхны) хэрэглээг хангахад голлон зориулагдаж байна. Эцэст нь тэд ноолуур, малын түүхий эд, махаа борлуулж үндсэн зээл болон хүүг дарж байна. Тэгээд ч хүн ам цөөн, зах зээл хумигдмал орон нутгийнхны хувьд өндөр хүүтэй зээл авч бизнес эрхлэх боломж бараг байхгүй юм. Төв банкнаас гаргасан тайланд орон нутаг дахь банкуудын зээлийн дундаж хүү 18.7 хувь байгааг дурджээ.

Төв банкнаас танилцуулсан хамгийн сүүлийн мэдээгээр банкны салбарын нийт зээлийн үлдэгдлийн 83.9 хувь нь хэвийн, 7.9 хувь нь хугацаа хэтэрсэн, 8.2 хувь нь чанаргүй зээл байгаа аж. Тэгвэл орон нутгийн банкуудын хувьд нийт зээлийн үлдэгдлийн 95.5 хувь нь хэвийн, 1.8 хувь нь хугацаа хэтэрсэн, 2.7 хувь нь чанаргүй зээл байна. Банкны салбарын нийт чанаргүй зээлийн дүнтэй харьцуулбал орон нутгийнхных гурав дахин бага дүнтэй харагдана.

Гэтэл орон нутгийн чанаргүй зээл өмнөх улирлаас 5.7 хувь буюу 4.2 тэрбум төгрөг, өмнөх оны мөн үеэс 42.6 хувь буюу 23.4 тэрбум төгрөгөөр өсч, 78.5 тэрбум төгрөгт хүрсэн байна. Өөрөөр хэлбэл, орон нутагт чанаргүй зээл банкны нийт салбарынхантай харьцуулбал дүнгээр бага мэт боловч сүүлийн хэдхэн сарын дотор чанаргүй зээлийн хэмжээ эрс өссөн болохыг харж болно. Чанаргүй зээлийн хэмжээ хурдацтай нэмэгдэж байгаа нь иргэдийн орлого хумигдаж буйн томоохон баталгаа болж байна. Дашрамд дурдахад, орон нутгийнханд олгосон зээлийн чанар, мөн банкны нийт салбарын чанаргүй зээлийн харьцаанаас манай улс дахь чанаргүй зээл нь ихэвчлэн цөөн тооны томоохон төсөл хөтөлбөр, бизнес дээр төвлөрч байгааг харж болно.

Чанаргүй зээлийн хэмжээг аймаг тус бүрээр авч үзвэл Увс 6.5, Өмнөговь 4.9, Дорноговь 4.7, Дархан- Уул 4.3 хувь буюу хамгийн өндөр байна. Өнөөгийн байдлаар 12 банкны 989 салбар, нэгжээр дамжуулан хөдөө орон нутагт банкны үйлчилгээг хүргэж байгаа аж. Эцэст нь орон нутгийнхан бизнес эрхлэх бус ихэвчлэн хэрэглээгээ зайлшгүй хангах мөнгөний гачигдлаас болж банкнаас зээл авч, сүүлд нь өндөр хүүгийн дарамт, эдийн засгийн хүндрэл, түүхий эдийн ханшийн уналтаас болж чанаргүй зээлдэгчийн ангилалд шилжиж байна.

Уг нь тэд өнөө маргаашаа аргалахын тулд зээл авах бус жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэх, малын гаралтай түүхий эдийг боловсруулах төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэхэд зориулж зээл авч байх учиртай. Ингэж байж бусдаас гуйдаггүй, тогтвортой эдийн засгийн өсөлтийг бий болгоно. Гэтэл зээлийн хүү 18 хувь. Ийм хүүтэй зээлийг бизнес эрхлэх зорилгоор авах хүн орон нутагт цөөн. Харин мөнгөний урсгал татарч, төгрөг нүдний гэм болж буй нь  хямралтай нийгэмд аргаа барсан хүмүүс “хүү хамаагүй” хэмээн тэтгэвэр, “таван” малаа барьцаалж  зээл авч байна.

c22c7eda61376b00big-1-300x114 Орон нутгийнхан зээлээ төлөх чадамжгүй болсоор байна

Түлхүүр үг

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

1 сэтгэгдэлтэй

  1. HOHHOT CHINA миний сайхан өдөр

    Агвакерын зээлийн компанийг үүсгэн байгуулсан бодит болон жирийн зээлийн компаний орон сууцыг худалдан авахаар зээл авахад хэрхэн итгэж буйгаа нотолж байна. Би өнөөдөр сайхан амраарай.
    ,
    Намайг Хөххот хотоос Абдуллах гэдэг нэртэй. Би сүүлийн таван сарын туршид жинхэнэ зээлийн компанийг хайж байна.
    Надад бүгдэд нь итгэж, эцэст нь надад итгэдэг байсан зальтай хүмүүс байсан
    Өдөржингөө, надад мөнгө өгөхгүй, бүгдийг нь өглөө
    миний итгэл найдвар алдагдсан, би гомдоллож, бухимддаг, би интернетэд зээл авч байсан компаниудтай ямар нэгэн зүйл хийх сонирхолгүй байсан тул би мөнгө зээлж авсан
    Найз минь, би түүнд тохиолдсон бүгдийг хэлсэн, тэр надад тусалж чадна гэж хэлсэн
    Тэрбээр зээл авахад надад тусалж чадах зээлийн компанийг мэддэг
    надад маш бага хүүний түвшин 2%, тэр саяхан авсан
    Тэднээс зээл авсан, тэр зээлээ хэрхэн авахыг надад зааварласан
    Тэр надад хэлсэнчлэн, би тэдэнтэй хамт И-мэйлээр өргөсөн: (albakerloanfirm@gmail.com) Би хэзээ ч итгэж байгаагүй харин би оролдож,
    24 цагийн дотор зээл авсан нь миний хамгийн том гайхшрал байлаа.
    Би дахин аз жаргалтай, баян болсон бөгөөд энэ зээлийг Бурханд талархаж байна
    Иймэрхүү компаниудад энэ бүх залилангууд дээр байгаа хэвээр байгаа,
    Зээл авахад шаардлагатай бүх хүмүүст зөвлөгөө өгнө үү
    (albakerloanfirm@gmail.com) тэд хэзээ ч танд алдагдахгүй болно
    таны амьдрал минийх шиг өөрчлөгдөнө. Өнөөдөр та бүхэнтэй (Albakerloanfirm@gmail.com) утсаар холбоо барьж, зээлээ аваарай.
     Альберкерийн зээлийн компанид зээл авахад нь туслаарай. Учир нь би энэ компанийг зээлдүүлэхгүйгээр амжилттай зээлээр авсан.

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close