Афганистан болон Америкийн тусгай албаныхны хамтарсан нууц ажиллагаа явуулж, дөрөвдүгээр сарын 27-нд Афган дахь “Исламын улс” бүлэглэлийн тэргүүн Абдул Хасибыг устгасан гэдгийг эрх баригчид баталгаажуулжээ. Холбоотнуудын 2016 онд хөнөөсөн Хафиз Саид Ханы оронд томилогдсон Хасиб хэд хэдэн дуулиантай аллагыг зохион байгуулсан юм.
Түүний нэг нь гуравдугаар сарын 8-нд Кабулын Цэргийн төв эмнэлэгт халдсан явдал. Террористуудын удирдагчийг устгах ажиллагаанд 40 афган, 50 америк цэрэг оролцсон бөгөөд Хасибын хамт нийт 35 дайчныг хөнөөжээ. Энэ үеэр хоёр Америк цэрэг амь үрэгдсэн байна.
Эх сурвалж: Globallookpress.com
М.ЭРДЭС