УИХ-ын хоёр байнгын хорооны хуралдаан өнөөдөр Төрийн ордонд болно. Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд эхэлж, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай зэрэг хуулийн төслүүдийн зохих шатны хэлэлцүүлгийг хийх юм.
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан мөн 09.00 цагаас “Их эзэн Чингис хаан” танхимд эхэлнэ. Байнгын хорооны хуралдаанаар Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийхээр товложээ.