2017 оны 5 дугаар сарын 05-ны өдөр “I”, “II”, “III” ангилалд бүртгэлтэй 22 хувьцаат компанийн 1,061,199 ширхэг хувьцаа арилжигдсанаас 6 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 12 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Евроазиа Капитал холдинг” компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 14.99%-иар өссөн бол “Увс чацаргана” компанийн ханш хамгийн өндөр буюу 14.97% хувиар уналаа.
Энэ өдөр “MSE ALL” индекс 823.12 нэгж болж 0.13%-иар буурсан бол зах зээлийн үнэлгээ 1,434,899,338,319 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
Эх сурвалж: МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ