Тоглогчоо эцсийн дүндээ амиа хорлоход хүргэх зорилготой “Хөх халим” хэмээх тоглоом дэлхий нийтийн айдас болгоомжлолыг төрүүлээд байна. Энэ тоглоомыг тоглосөн өсвөр насны хүүхэд амиа хорлосон тохиолдол олшрох төлөвтэй байгаа учир улс орнууд засгийн газрынхаа төвшинд энэ асуудлыг анхааралдаа авах болжээ.

Тухайлбал, Мексикийн эрх баригчид нийгмийн сүлжээнд тархсан энэ тоглоомын талаар сэрэмжлүүлгийг иргэддээ хүргэж эхэлжээ. Мичаокан мужийн Прокурорын газраас өчигдөр энэ асуудлаар иргэдэд хандсан сэрэмжлүүлгийг гаргасан байна. Энэ тоглоомыг тоглосон өсвөр насны хүүхдүүд амиа хорлох магадлал маш өндөр учраас хяналт тавихыг эцэг эхчүүдэд хандан уриалжээ. Мексикт яг одоо энэ сэдэв нийгмийн анхаарлыг татсан хамгийн чухал сэдэв болоод байгаа бөгөөд иргэд олон нийтийн сүлжээнд энэ тоглоомын талаар идэвхитэй хэлэлцүүлэг өрнүүлж байгаа аж.

“Хөх халим” виртуал тоглоом нь ОХУ-аас гаралтай бөгөөд олон нийтийн сүлжээнд тархаж, өсвөр үеийнхнийг амиа хорлоход хүргэж байгаа нь өнгөрсөн нэгдүгээр сард тодорхой болсон юм. “ВКонтакте”, “ Instagram зэрэг цахим хуудсаар тархсан энэ тоглоомыг тоглож байгаа хүн хөнгөнөөсөө хүнд рүү шилжих даалгавруудыг биелүүлэх ёстой байдаг бөгөөд хамгийн эцсийнх нь амиа хорлох даалгавар байдаг гэнэ. Энэ тоглоомыг тоглоод амиа хорлосон тохиолдол олшрох төлөвтэй байгаа ажээ.

Энэ тоглоомыг тоглосон өсвөр насны хүүхдүүд амиа хорлох магадлал маш өндөр учраас хяналт тавихыг эцэг эхчүүдэд хандан уриалжээ.

Монголчууд олон нийтийн сүлжээнд идэвхитэй байдлаараа дэлхийд дээгүүрт бичигддэг. Өсвөр насны хүүхдүүд цахим тоглоомд донтох явдал ч элбэг тохиолддог. Тиймээс эцэг эхчүүдийг хүүхэддээ анхаарал тавьж, тоглож байгаа тоглоом, гишүүнчлэлтэй болсон бүлэг зэрэгт хяналт тавих нь илүүдэхгүй.

Эх сурвалж bataar.mn

By updown.mn

Мэдээний админ

5 thoughts on “Сэрэмжлүүлэг: Өсвөр насныхныг амиа хорлоход хүргэдэг “Хөх халим” тоглоом дэлхий нийтийг цочроож байна”
    1. хүүхдүүд тоглож үхсэнээ хийдэг байнаа дүнгээ гаргахаа л бодсон нь л дээр

  1. Манай ангийн хүүхэд энийг тоглож үзээд гараа шимж перэтикээр гараа судусныхаа тэнд гүехэн биш 3нь удаа урсан бас гэрийнхээ хаягийг өгч шөнө4:20минут гэж босч аймшгийн үздийнш дээ гэж надад ярьж байсан.

  2. Манай ангийн хүүхэд энийг тоглож үзээд гараа шимж перэтикээр гараа судусныхаа тэнд гүехэн биш 3нь удаа урсан бас гэрийнхээ хаягийг өгч шөнө4:20минут гэж босч аймшгийн үздийнш дээ гэж надад ярьж байсан.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн