Энэ оны гуравдугаар сарын байдлаар ипотекийн зээл олголт өмнөх сараас 10.1 хувиар өссөн байна. Ипотекийн зээлийн статистик мэдээллээр тухайн сард банкууд 1.028 иргэнд 64.5 тэрбум төгрөгийн зээл олгожээ.
Хаан банк 16.5, Худалдаа хөгжлийн банк 15.7, Голомт банк 15.0, Төрийн банк 4.5, Хас банк 4.5, Улаанбаатар хотын банк 3.6 тэрбум зээлдүүлсэн байна.
Ипотекийн зээлийн үлдэгдэл 4091.2 тэрбум төгрөгт, нийт зээлдэгчдийн тоо 90.4 мянгад хүрчээ. Нэг зээлдэгчид олгосон зээлийн хэмжээ 62.8 сая төгрөг юм.
Өнгөрсөн гуравдугаар сард эргэн төлөгдсөн зээлийн хэмжээ өмнөх сараас 16.9 хувиар өсч 35.9 тэрбум төгрөг болжээ. Үүний 16.8 тэрбум нь хугацаанаас өмнө төлөгдсөн байна. Нийт зээлийн үлдэгдлийн 95.9 хувь нь хэвийн, 2.5 хувь нь хугацаа хэтэрсэн, 1.6 хувь нь чанаргүй зээл байна.