Д.ОЮУНЧИМЭГ
“Leaderships forum” булангийн зочноор эдийнзасагч, доктор Д.Лхагвасүрэнг урилаа.
ДНБ–ИЙ НЭГ ХҮНД НОГДОХ ХЭМЖЭЭ ДӨНГӨЖ 22 ХУВЬ
Монгол Улсын хөгжил ямар төвшинд байх вэгэдэг нь ихэнх хүмүүст ойлгомжтой зүйл. Манай улсын хувьд авлигын асуудал нэн тулгамдсан. Төсөв, мөнгөний зарцуулалтын үр өгөөж оновчтой эсэх нь маш чухал. Эдгээр асуудлыг шийдсэний дараа хөгжлийн тухай ярих нь зүйтэй.
Цаашид бид хөгжих эсэхээтодорхойлохдоо урт хугацаанд ажлын байрыг тогтвортой хадгалах, хүмүүсийг ажилтай, орлоготой болгосны дараа хэрхэн хөгжих вэ гэдгээ ярих хэрэгтэй.
Мөн хүмүүсийн нийгмийн асуудал, тав тухыг хангасны дараа л хөгжинө. Ард түмнээ хөгжүүлэхгүйгээр зөвхөн уул уурхай, том төслүүдийн талаар ярьснаар хөгжихгүй гэдгийг сүүлийн 20 гаруй жилийн түүх харууллаа. Энэ хугацаанд мөнгө яаж олох вэ, ам.долларын ханш хэд хүрч байна, улсын төсвийн орлого, зарлага, банкны системгэх мэтийг ярьж ирсэн.
Харамсалтай нь үүнийг бий болгох ажиллах хүчнийхээ тухай огт ярьж байгаагүй гэхэд хилсдэхгүй болов уу. АНУ, Европ, Өмнөд Солонгос, Япон зэрэг оронд хөдөлмөрийн орлого нь ДНБ–ийхээ 60-70 хувийг эзэлдэг. Өөрөөр хэлбэл, Япон улс 100 иенийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд түүний 70 нь хөдөлмөрийн орлогоболж өрхүүддээ хүрдэг.
Миний тооцоолсноор 2014 оны байдлаар манай үндэсний нийт бүтээгдэхүүний дөнгөж 22 хувь нь цалин хөлс байсан. Хэрэв өрхийн үйлдвэр үйлчилгээнээс олох орлогыг хөдөлмөрийн орлогод оруулаадхүчээр тооцвол энэ тоо дөнгөж 33 хувьд хүрнэ. Энэ тохиолдолд улс орныг хөгжүүлнэ гэдэг хэт өрөөсгөл ойлголт. Ихэнх оронд хөдөлмөрийн зах зээлдээ анхаарлаа хандуулснаар хөгжсөн байдаг.
ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛЭЭ ХӨГЖҮҮЛ
Хөдөлмөрийн зах зээлийг ажилгүй хүмүүсийн талбар мэтээр ойлгож байгаа нь харамсалтай. Зүй нь энэ зах зээл нь ажилтай, ажилгүй хүмүүсийн асуудал багтана. Ажилгүй хүнээ хэрхэн ажилтай болгох вэ. Ажилтайгийнх нь бүтээмжийг хэрхэн нэмэгдүүлэх вэ гэдгийг ярих учиртай.
Ингэхдээ өрхөд ногдох орлогыг нэмэгдүүлэх, ирээдүйдоруулах хөрөнгө их байх тухай асуудал бий. Өөрөөр хэлбэл, хүүхдүүдэд 0-5 настайд нь хөрөнгө оруулах нь хамгийн их эдийн засгийн үр өгөөжтэй болохыг эдийн засагч Хэкман тогтоосон байдаг. Тиймээс залуу эцэгэхчүүдийн хөдөлмөрийн орлогод бид онцгой анхаарах ёстой. Улс нь баян хэрнээ, дийлэнх иргэд нь ядуу улсыгхөгжилтэй гэхгүй.
Түүнтэй адил, цөөн хэдэн өрх нь маш өндөр орлоготой, бусад нь ядуу улсыг хөгжилтэйдтооцохгүй шүү дээ. Ямар нэг улс орны хэмжээнд хөдөлмөрийн бус орлого их байж болох ч дийлэнх өрхүүдийнорлого нь ажил эрхлэлтээс л хамаарна. Сүүлийн үед дэлхий нийтийг зовоож буй нэг асуудал бол залуучуудынажилгүйдэл юм.
Манай ажилгүй иргэдийн 61 хувь нь 15-34 насны залуус, 82 хувь нь 45-аас доош насныхан байна. Айл өрхүүдийн амьдрал тухайн улсын хөгжлийн толь юм. Чинээлэг өрхийн орлого нэг сая төгрөгөөр өсөх, эсвэл дундаж орлоготой 10 өрх тус бүрийн орлого 100 мянгаар өсөх нь нягтлан бодох бүртгэлийн талаасаа адилханболовч, эдийн засгийн хувьд ихээхэн ялгаатай.
Нэг чинээлэг айлын нэмэлт орлого нь гадаадын тансаг барааныэрэлтийг нэмэгдүүлж байхад, дундаж орлоготой арван өрхийн нэмэлт орлого дотоодын эдийн засагт илүү эерэгнөлөөтэй байдаг. Энэ л улсын хөгжилд нөлөөлөх хүчин зүйл юм.
АЖИЛ ЭРХЛЭЛТИЙГ САЙЖРУУЛАХ ХЭРЭГТЭЙ
БЛИЦ
- АНУ–д Рочестерийн их сургуульд докторын зэрэг хамгаалсан.
- МУИС, Канадын Конкордиа их сургуулийн Эдийн засгийн тэнхимд багшилж байсан.
- Канадын Конкордиа их сургуулийн Ассошэт профессор цол хүртсэн.
- Норвестернийн их сургуулийн Санхүүгийн тэнхимд ахлах судлаач.
- Монголын эдийн засгийн холбооны тэргүүний сонгуульт ажилтай.
2013 оны ажиллах хүчний судалгаа ашиглан хийсэн миний тооцоогоор Монголд өрх толгойлсон эхчүүдийн цалинхүүхдийн тооноос хамаарч байгаа нь анзаарагдсан. Жишээлбэл, хоёр хүүхэдтэй өрх толгойлсон эх, нэг хүүхэдтэйөрх толгойлсон эхээс дунджаар 17 хувь бага цалин авч байгаа юм.
Эндээс үзэхэд манай улсын олон хүүхэдтэйөрхүүд үнэхээр бага орлоготой гэдэг нь харагдана. Тиймээс, хүүхэд бүрт жигд мөнгө өгөх бус, харин олон хүүхэдтэй өрхүүд сайжруулах нь зүйтэй. Ингэхдээ хөдөлмөрийн бүтээмжийг сайжруулна гэсэн үг.
Үүнийг нэг хүчин, нэг хүн, нэг Засгийн газаршийдэх зүйл биш. Олон арван жилийн туршид уялдаатай бодлогын үр дүнгээр бий болох юм. Бид байгалийн баялгаас мөнгө олж сайхан амьдарна гэж үздэг. Огт боломжгүй зүйл биш боловч хүмүүст хэр хүртээмжтэй, өгөөжтэй байна вэ гэдгээс хамаарна. Өөрөөр хэлбэл, байгалийн баялгаас олсон орлогыг нийтэд хүртээснээр тэрхүү мөнгөний зарцуулалт олон нийтэд нээлттэй болох юм.
Гэтэл манай улс хөдөлмөрийн зах зээлийн бодлогодоо машбага мөнгө зардаг. Улс орнуудын хувьд, хөдөлмөрийн зах зээлийн бодлогодоо зардаг үндсэн чиглэл нь ажилгүйдлийн даатгал юм. Ажилгүйдлийн даатгалдаа улс орнууд дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 1-3 хувийг зарцуулдаг байна. Гэтэл энэ тоо манайд 0.08 хувьд ч хүрдэггүй гэж болно.
Тэгэхээр, эдийн засгийн бодлоготалаасаа, бидэнд хөдөлмөриин зах зээл дээр хийх ажил их байгаа юм. Xөдөлмөрийн зах зээлээ илүүхүчирхэгжүүлэх ёстои. Ингэснээр улс орон хөгжинө, авлига хээл хахууль ч буурах юм.
ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨН БА ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖ
Бид амин хувийн явцуу эрх ашигтаа хэт хөтлөгдөн монголчуудын нүүдэл суудалд сөргөөр хандах тал их байна. Зарим судлаачид хүртэл ийм үзэлд автаад хөдөлмөрийн зах зээлийн нөлөөг үл тооцон хүмүүсийн шилжилтхөдөлгөөнийг сөрөг гэсэн яаруу дүгнэлт хийж байгаа нь буруу юм. Хүн амын шилжилт хөдөлгөөн нь хөдөлмөрийн бүтээмж, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх сонгодог арга зам болох нь олон орны тоо баримтаар нотлогддог.
Үндэсний нэртэй томоохон төслүүдийн хүрээнд эдийн засгийг тоймлон хөгжлийн тухай ярих нь ямар ч үр дүнгүйбайгааг сүүлийн 20 жилийн турш харсан. Тэгэхээр үүнийг хөдөлмөрийн зах зээлтэй уялдуулан, хүний хөгжлийгчухалчилснаар улс орон хөгжинө. Тодруулбал, манай улсын ажил эрхэлж байгаа хүмүүсийн дийлэнх нь жижиг, дунд аж ахуйн нэгжид ажилладаг. Харин үүнд чиглэсэн төрийн ямар бодлого баримталж байгааг тодорхойлох хэрэгтэй.
Тэдгээр аж ахуйн нэгжүүд ихэнхдээ 5-10 хүнтэй байдаг. Тиймээс энэ аж ахуйн нэгжийг дэмжихдээ дэдбүтцийг нь сайжруулах учиртай. Ер нь том үйлдвэр, томоохон төслүүдийнхээ тухай ярьж байгаа нь хөгжилдхүргэхгүй гэдгийг дахин онцолъё. Гэхдээ үүнийг буруутгах гэсэнгүй. Мэдээж уул уурхай, томоохон төслүүд хөдлөх ньэдийн засагт хэрэгтэй. Үүний үр өгөөжийг сайжруулахын тулд ажлын байрыг бодитоор нэмэгдүүлэх ёстой юм.
Гэхдээ богино хугацаанд цөөн тоогоор нэмэгдэх ажлын байрны тухай ярьсангүй. Урт хугацаандаа тогтвортойажиллах, өрхийн амьжиргаанд эерэгээр нөлөөлөх ажлын байр хэрэгтэй. Цаашилбал, төр засгийн зүгээс сайн ажлын байрны тухай хүмүүс асуудаг болох ёстой. Ийм нөхцөл тавьсны эцэст улс төр болон төрийн байгууллагынхандлага хөдөлмөрийн зах зээл дээр төвлөрнө. Энэ нь сайн жишиг болж улсын хөгжлийг түүчээлэх учиртай юм.
АЖИЛГҮЙДЭЛ БҮТЭЭМЖИЙГ БУУРУУЛДАГ
Дэлхийн улс орнуудын эдийн засгийн бодлого гагцхүү ажил эрхлэлт, хөдөлмөрийн зах зээл рүүгээ чиглэдэг. Олонулсын хэвлэл мэдээлэлийн тэргүүн нүүрэнд ч гэсэн ажил эрхлэлтийг онцолдог. Монголд эдийн засгийн сэдвээр олон асуудал ярьдаг боловч яг эдийн засгийн бодлогын түгээмэл асуудлыг хөндсөн яриа хэлэлцээ бага байдаг.
Орчин үеийн макро эдийн засгийн үндсэн асуудал капитал, мөнгөн хөрөнгөөсөө илүүтэй хөдөлмөрийн зах зээл дээрээ төвлөрөх болсон. Мөнгө, капиталыг улс орнуудын хил хязгаар үл хамааран шилжүүлж болох ч, харин ажилэрхлэлт, хөдөлмөрийн орлогыг улс орнуудын хооронд шилжүүлэх боломжгүй. Тиймээс энэ асуудалд эдийн засагчид хамгийн их анхаарал хандуулдаг.
Ажилтай байсан хүмүүс ажилгүй болчихвол хуримтлуулсан туршлагынхаа ихэнх хэсгийг алдах болно. Хүн ажилгүйдах тусам тэр хэмжээгээр өмнө сурснаа алдана. Тиймээс ажилгүйдэл их байх тусам нийт ажиллах хүчний хөдөлмөрийн бүтээмж буурч, ажилгүйдлийг цаашид улам ихээр өсдөг.
Ажилгүйдлийн үргэлжлэх хугацаа ньзаримдаа хөдөлмөрийн зах зээлийн шинж төрхийг ажилгүйдлээс илүү илэрхийлдэг. Хоёр хотын ажилгүйдэладилхан долоон хувь, харин ажилгүйдлийн үргэлжлэх хугацаа “А” хотод дөрвөн сар, “Б”-д найман сар байвалажилгүй хүн А хотыг сонгох нь лавтай.
Монгол Улсын ажилгүйдлийн үргэлжлэх хугацаа 14 сар буюу жил гаруйбайна гэсэн судалгаа бий.Тиймээс бид ажилгүйдлийн төвшин бууруулахад анхаарах цаг болсон.
АВЛИГА БУУРВАЛ УЛС ХӨГЖИНӨ
Ер нь хөдөлмөрийн зах зээлийг хөгжүүлснээр эдийн засгийн эрүүл уур амьсгал ноёлдог. Өөрөөр хэлбэл, ажилолгогч, ажилтан хоёрын дундаас илүүчлэн мөнгө гаргах боломж огт байхгүй. Тиймээс хөдөлмөрийн зах зээлээхөгжүүлсэн улс орны хөрөнгө мөнгөний зарцуулалт ил тод байдаг.
Ингэснээр улсын хөгжилд томоохон хувь нэмэроруулдаг юм шүү дээ. Цаашилбал, энэ зах зээл томрох хэрээр авлига буурч өрхийн орлого нэмэгдэн, эдийн засагсэргэдэг. Хэрэв дотоодын нийт бүтээгдэхүүний 70 хувь нь цалинд зарцуулагдвал авлигагүй болж байна гэж болох юм.
Харин манай улс шиг дотоодын нийт бүтээгдэхүүний 80 хувь нь цалингийн бус орлого болж байгаа нь авлигыниндексээр сүүл мушгих төвшин юм шүү дээ.
Улс орнуудын хөгжлийн төвшин дийлэнх өрхүүдийн хөдөлмөрийн орлогоор тодорхойлогддог. Хөдөлмөрийнорлогоо сайжруулаагүй тохиолдолд бусад асуудлуудыг дэмжих боломжгүй. Энэ бол энгийн боловч чухал ойлголт. Хөдөлмөрийн орлого өссөнөөр тэтгэвэр, өрхийн орлого өсч, ядуурал буурна.
Мөн, залуу өрхийн орлогоор дамжинхүүхдүүдийн хүмүүжилд илүү их хөрөнгө оруулалт хийснээр ирээдүйд хөдөлмөрийн бүтээмж нэмэгддэг. Хөдөлмөрийн зах зээлийн асуудлаа ярихгүйгээр, ядуурлын тухай, нийгмийн халамжийн тухай, гэмт хэрэгтэй тэмцэхтухай ярих нь зохимжгүй. Тэгэхээр улс төрийн хүчнүүд, төрийн албаныхан хөдөлмөрийн зах зээлийн талаархойлголтоо гүнзгийрүүлэх нь чухал.
ЗАЛГАМЖ ХАЛАА БА НИЙГМИЙН ЯЛГАРАЛ
Сүүлийн үед баян хоосны ялгааг их ярих болжээ. Энэ бол улсын хөгжлийг боомилдог зүйл. Амьдралын ялгаатай төвшнийг арилгах боломж нь өнөөх л хөдөлмөрийн зах зээл. Хувь хүн ямар гаралтай байгаагаас үл хамааран хөдөлмөрийн орлогоороо ахиж дэвших боломж бий.
Гэвч сүүлийн 25 жил энэ зах зээлийн хөгжлийн орхигдуулснаар нийгмийн хэт ялгарлыг бий болгож байна. Өнгөрсөн нийгмийн үед малчин ардын хүүхэд төрийн түшээ болж байсан түүх бий. Бид мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэх талд хойрго хандаж ирсэн. Энэ нь сайн ажилтны залгамж халааг үгүй хийж байгаа юм.
Өөрөөр хэлбэл, одоогийн 30 настай хүн ажлын туршлагагүй байгаа нь хөдөлмөрлөж орлого олох боломжийг боомилно. Үүнийг залруулах хэрэгтэй. Бид залуу хойч үеэ ажиллах чадварт сургаж, бэлтгэх учиртай. Мөн багш нарынхаа цагийг үнэлэхгүйгээр боловсролын салбараа олигтой өөд татах боломжгүй гэж би хувьдаа үздэг.
Одоо ажиллаж байгаа багш нарын цагийг ариг гамтай ашиглах, мөн шинээр орж ирэх багш нарын эгнээг илүү чадварлаг хүмүүсээс бүрдүүлэхийн тулд багш нарын цалинг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлэх ёстой.
Түүнээс гадна манай улсын татварын бодлого дундаж давхаргад халтай. Өөрөөр хэлбэл, энэ давхаргынхан ачааллыг илүү үүрч байгаа гэсэн үг. Харин эдийн засагт оролцож буй өөр субъектүүд татварт төвлөрүүлэх мөнгөний хэмжээ бага байдаг. Учир нь хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүс цалингаасаа шууд татвараа төлнө. Тиймээс үүнийг ч анхаарах учиртай юм.