Баруун Африкийн Либери Улсад үхлийн шинэ төрлийн өвчин дэгдэж, 28 хүн өвдөн 12 нь нас баржээ. Дөрөвдүгээр сарын 23-нд анх илэрсэн өвчин насанд хүрэгчдийн дунд бүртгэгдэж, өвчлөгсөдийн тал хувь нь нас баржээ. Эрүүл мэндийн салбарынханд танигдаагүй энэ өвчнөөр өвдсөн хүн халуурч, бөөлжиж суулгадаг байна.
Мэргэжилтнүүд үүнийг өмнө нь энд дэгдсэн Эбола вирустай огт хамаагүй гэжээ. Харин хоолны хордлого эсвэл ундны усны бохирдолтой холбоотой байж болно гэж үзэж буй аж. Энд одоо Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд ажиллаж, шинжилгээ судалгаа хийж байгаа юм байна.