УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр (2017.05.02) хуралдав. Хурлын дараа УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, ОУВС-гийн Монгол дахь суурин төлөөлөгч Нэйл Сакер нар мэдээлэл хийлээ. Энэ үеэр тэр өнгөрсөн долоо хоногт хуралдсан ОУВС-гийн Захирлуудын зөвлөл Монгол Улсын Засгийн газрын хүсэлтийг хойшлуулсан. Гэхдээ хөтөлбөрийг 2-3 долоо хоногт багтаан батална. “Оюутолгой” компанитай холбоотой яригдаж байгаа асуудлын тухайд ОУВС Монгол Улсын тодорхой нэг компанитай байгуулсан гэрээний талаар байр сууриа илэрхийлэх боломжгүй.
УИХ-ын тогтоолд тусгасан заалттай холбоотойгоор Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин муудах нөхцөл бүрдэж магадгүй гэсэн болгоомжлол бий. Ер Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин гадаадын хөрөнгө оруулалттай аль болох олон компанид хөрөнгө оруулах нөхцөлийг бүрдүүлсэн байх ёстой. Энэ нь эргээд Монгол Улсын хөгжил, эдийн засгийн өсөлтөд эергээр нөлөөлнө. Монгол Улсын гадаадын хөрөнгө оруулалтыг татах чадвартай сайн орчинтой болно гэдэгт итгэлтэй байна гэв.