Налайх дүүргийн тохижилт үйлчилгээний газрын автомашин малчин айлын сүрэг хонь дайрсан байна. Энэ хэрэг өчигдөр өглөө 10:00 цагийн орчимд Тэрэлжийн гүүр өгсөх замд гарчээ. Автомашины тоормос ажиллагаагүй болсоноос үүдэн осол гарсан гэдгийг холбогдох албаны хүмүүс хэлэв.
Замын цагдаагийн албанаас мэдээлж буйгаар тухайн үед жолооч эрүүл байсан бөгөөд одоогоор буруутай этгээдийг тогтоохоор ажиллаж байгаа юм байна. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тухай хуулинд, төмөр зам болон засмал замд 50 метрээс дотогш хариулгагүй мал байлгахыг хориглосон заалт байдаг юм.