20260312-185228-file.jpeg

2026-03-12 18:52
АНУ газрын тосны үнийн өсөлтийг сааруулахын тулд стратегийн нөөцөөсөө 172 сая баррель газрын тос гаргах шийдвэр гаргажээ. Энэ нь олон улсын эрчим хүчний агентлагтай зөвшилцсөний үндсэн дээр хийгдэх аж.

20260311-163031-file.jpeg

2026-03-11 16:30
Нийслэл 2026 онд 52 километр авто зам шинээр барьж, таван байршилд авто замын засвар шинэчлэлтийн ажлыг дөрөвдүгээр сарын 1-нээс эхлүүлнэ. Үүнд Энхтайваны өргөн чөлөө, Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн авто замууд багтаж байна.

20260310-093025-file.jpeg

2026-03-10 09:30
Ерөнхий сайд Г.Занданшатар “Оюу Толгой” төслөөс Монгол Улсад ногдох өгөөжийг 60 хувиас дээш нэмэгдүүлэх, 2026 онд ногдол ашиг хуваарилах зэрэг шаардлагыг “Рио Тинто” группэд тавьсан байна.

20260309-220049-file.jpeg

2026-03-09 22:00
Улаанбаатар хотын эрчим хүчний хэрэглээг тэнцвэржүүлэх зорилгоор Дулааны тавдугаар цахилгаан станц барихаар төлөвлөсөн бөгөөд ирэх дөрөвдүгээр сард барилгын суурийн ажил эхэлнэ. Станц 300 МВт цахилгаан, 340 Гкал дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай.

20260309-200022-file.jpeg

2026-03-09 20:00
Энэ оны эхний хоёр сард Монгол Улсад импортолсон барааны 30.2 хувийг эрдэс бүтээгдэхүүн эзэлж, нефтийн бүтээгдэхүүн 85.8 хувийг бүрдүүлжээ. Суудлын автомашины импорт буурсан бол авто бензиний импорт өссөн байна.

20260307-120023-file.jpeg

2026-03-07 12:00
Дэлхийн банк Улаанбаатар-Лүн чиглэлийн 101.7 км автозамыг зургаан эгнээ болгон өргөтгөх төсөлд хөрөнгө оруулалт хийх боломжтойг Зам тээврийн сайдтай уулзахдаа илэрхийлэв. Төслийн ТЭЗҮ бэлэн, эдийн засаг, аялал жуулчлалд чухал ач холбогдолтой гэж үзэж байна.