Нийслэлд 2026 онд 52 км авто зам шинээр барьж, таван байршилд засвар шинэчлэлт хийнэ

2026-03-11 16:301min
20260311-163031-file.jpeg
Нийслэл 2026 онд 52 километр авто зам шинээр барьж, таван байршилд авто замын засвар шинэчлэлтийн ажлыг дөрөвдүгээр сарын 1-нээс эхлүүлнэ. Үүнд Энхтайваны өргөн чөлөө, Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн авто замууд багтаж байна.

Нийслэлд 2026 онд нийт 52 километр авто зам шинээр барьж, таван байршилд авто замын засвар шинэчлэлтийн ажил хийгдэхээр төлөвлөгдсөн байна. Авто замын засвар шинэчлэлтийн ажлууд дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэх юм.

Нийслэлийн хэмжээнд 2024 оны есдүгээр сараас 2025 оны есдүгээр сар хүртэл нэг жилийн хугацаанд 86 байршилд нийт 233 километр авто замыг шинэчилсэн байна.

Энэ жил хийх авто замын засвар шинэчлэлтийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч байна. Энхтайваны өргөн чөлөөний авто замын хэсэгчилсэн засвар шинэчлэлтийн хүрээнд Саппорогийн уулзвараас 5 шарын уулзвар хүртэлх 3.5 километр авто замыг засаж шинэчлэх бөгөөд гэрээ байгуулах шатанд явж байна.

Баянзүрх дүүргийн Монелийн авто замын 6 километр хэсгийн засвар шинэчлэлтийн ажил мөн гэрээ байгуулах шатанд байна.

Чингэлтэй дүүргийн Дамбадаржаагийн уулзвараас Бэлхийн эцэс хүртэлх 4.24 километр авто замын засвар шинэчлэлтийн ажил худалдан авах ажиллагаа үргэлжилж байна.

Сүхбаатар дүүргийн Сэлхийн авто замын Бэлхийн авто замаас Сэлхийн эцэс хүртэлх 4.3 километр авто замын засвар шинэчлэлтийн ажил мөн худалдан авах ажиллагаа үргэлжилж байна.

Мөн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны авто зам, замын байгууламжийн засвар шинэчлэлтийн хүрээнд 1.8 километр авто замыг засаж шинэчлэх ажил худалдан авах ажиллагаа үргэлжилж байна.