20251217-110027-file.jpeg
2025-12-17 11:00
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлын шууд нэвтрүүлэг 12 дугаар сарын 17-ны өдөр 13:00 цагаас ebarimt аппликэйшн болон Боловсрол суваг телевизээр явагдана. Тохиролд 2025 оны 11 дүгээр сарын худалдан авалт хамрагдана.

20251216-080040-file.jpeg
2025-12-16 08:00
Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн Эрдмийн зөвлөлийн шийдвэрээр “Хүндэт доктор” цол тэмдгийг 2023 оны 12 дугаар сарын 12-нд гардан авлаа.

20251215-200112-file.jpeg
2025-12-15 20:01
Төрийн өмчит 18 компанийн хувьцааг олон нийтэд санал болгож, төрийн оролцоог бууруулах зорилгоор холбогдох хуулийн төслүүдийг УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо.

20251215-180144-file.jpeg
2025-12-15 18:01
УИХ дахь МАН-ын бүлэг 2025 онд Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг хэлэлцэж, эд хөрөнгө өмчлөх эрх, төрийн оролцоо, бизнесийн эрх чөлөөг хангах зарчмуудыг тусгасан байна.

20251212-173100-file.jpeg
2025-12-12 17:31
Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо хоорондын худалдааны түр хэлэлцээрийг баталж, 367 бараа бүтээгдэхүүнийг татваргүй экспортлох боломжтой боллоо. Энэ нь уул уурхайн бус экспорт, ажлын байр, эдийн засгийн идэвхжилд эерэг нөлөө үзүүлэх юм.