2026 оны эхний улиралд ам.доллар, юанийн ханш суларчээ

2026 оны эхний улиралд ам.долларын ханш эрчимтэй өссөн байна. Тухайлбал, 2025 оны 11-р сард ам.долларын ханш 3570 төгрөг байсан бол 12-р сард 3549 төгрөг болж бага зэрэг суларсан. Гэсэн хэдий ч оны эхэнд 3560 төгрөг болж өссөн бөгөөд 3-р сарын дунд үе гэхэд 3587 төгрөгт хүрч, ойролцоогоор 25-27 төгрөгөөр нэмэгдсэн байна.
Юанийн ханш ч мөн өсөлттэй байгаа бөгөөд 2025 оны 11-р сард 502 төгрөг байсан бол 12-р сард 503 төгрөг, 2026 оны эхний сард 510 төгрөгт хүрсэн байна. Өнөөдрийн байдлаар юанийн ханш 526 төгрөгт арилжаалагдаж байна.
Ойрхи Дорнодод үүссэн зэвсэгт мөргөлдөөний улмаас олон улсын зах зээлд тодорхойгүй байдал үүссэн нь валютын ханшийн хөдөлгөөнд нөлөөлж байна. Улс орнуудын төв банкуудын авч буй арга хэмжээ, зах зээлийн нөхцөл байдал, дотоодын эдийн засгийн байдал зэрэг хүчин зүйлс валютын ханшийн хэлбэлзэлд нөлөөлөх төлөвтэй байна. Монгол Улсын хувьд төгрөгийн ханш ам.доллар, юанийн эсрэг суларсан байна.
