2021-04-06 19:49
Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Ноос, ноолуурын салбарт хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн, баталлаа. Уг тогтоолын төсөлд: Ноос, ноолуур боловсруулах үйлдвэрүүдийн түүхий эд худалдан авалт, эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлэхэд гурав хүртэл жилийн хугацаатай, жилийн гурван хувийн хүүтэй 200 тэрбум төгрөгийн зээлийг ноолуурын салбарт, 70 тэрбум төгрөгийн зээлийг ноосны салбарт олгох, дахин санхүүжүүлэх. Дахин санхүүжилтэд зориулан олгох […]










