6073d3dfddf34.jpeg
2021-04-12 13:09
ХХААХҮЯ, НҮБ-ын ХХААБ, “Сүү” ХК-ийн төлөөлөл амралтын өдрөөр сүү бэлтгэн нийлүүлэгч малчин, фермер эрхлэгчидтэй уулзаж, тэдний ажилтай танилцав. Сонгинохайрхан дүүргийн 21-р хороонд байрлах, 17 гишүүнтэй “Ар гүнт марцад” хоршоо нь өнгөрсөн онд үйл ажиллагаагаа эхэлж,  өвлийн улиралд өдөрт хоёр тонн, дулааны үед гурван тонн гаруй сүү бэлтгэж, “Сүү” ХК-д нийлүүлж байна. Иргэд ийнхүү нэгдэж, хоршооны системээр ажилласнаар сүүний чанар сайжирч, тэр хэрээр үнэлгээ нь ч нэмэгдэж байгаа аж. […]

5f969a91dc43b.jpeg
2021-04-12 10:44
Сэлэнгэ аймаг дахь Алтанбулаг авто замын шалган нэвтрүүлэх боомтоор дөрөвдүгээр сарын 11-ний өдөр буюу өчигдөр 25 тээврийн хэрэгслээр нийт 227.8 тн ачаа импортоор орж иржээ. Тодруулбал, печень 16.9 тонн, алим жимс 62.1 тн, гахайн өөх 21.4 тонн, барилгын материал 5 тонн, эм тариа 1.3 тонн, ургамлын тос 21.8 тонн, сонгино 20.1 тн, архи дарс 20.5 тонн, олон төрөлт […]

Gallery_dest_ulaanbaatar_city.jpg
2021-04-12 10:26
Улаанбаатар хотын төвийн зургаан дүүрэгт орон сууцны үнэ 2021 оны 1 дүгээр улиралд өмнөх оны мөн үеэс 0.4, өмнөх улирлаас 0.2 хувиар тус тус буурчээ. Харин 2010 оны эцэстэй харьцуулбал 78.4 хувиар өссөн байна. Орон сууцны үнэ 2021 оны 1 дүгээр улиралд өмнөх оны мөн үеэс: Сонгинохайрхан дүүрэгт 3.6, Чингэлтэй дүүрэгт 0.7, Баянзүрх дүүрэгт 0.6 […]

1585733887_inbound5646692638295561778-1.jpg
2021-04-12 09:35
Гашуунсухайт-Ганц мод боомтоор өдөрт дунджаар 20 машин нэвтэрч буй талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэв. Хятадын нүүрсний мэдээллийн “Фэнвэй Энержи” агентлагийн мэдээлснээр, тус улсын Ганцмод боомтоор энэ сарын 1-5-ны хооронд тус боомтод ашиглаж буй шинжилгээний төхөөрөмж эвдэрсэнтэй холбоотойгоор татан авалт бүрэн зогсчээ. Ганцмод боомтоор өнгөрсөн долоо хоногт өдөрт дунджаар 15 машин нэвтэрчээ. Нүүрсний татан авалт бараг […]

52793-520-1-1-1.jpg
2021-04-12 09:23
Дансанд нь 300 мянган төгрөг ороогүй иргэдэд Сангийн сайд Б.Жавхлан дараах зөвлөгөөг өглөө. Монгол улсын иргэн та хэрэв 300,000 төгрөгөө аваагүй байгаа бол: 1. 18 нас хүрсэн Монгол улсын иргэн, 2. Тэтгэврийн насанд арай хүрээгүй, 3. Одоогийн байдлаар Монгол улсын төрөөс ямар ч төрлийн халамж авдаггүй, 4. Гадаадад удаан хугацаагаар амьдарч байгаа, эх орондоо ирээгүй […]

австралиа-1024x683.png
2021-04-11 11:49
Австрали Улс, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас (ДЭМБ) Монгол Улсад КОВИД-19 шинжилгээний чадавхыг нэмэгдүүлэхэд туслах зорилгоор 490,000 австрали долларын буцалтгүй тусламжийн гэрээнд энэ сарын 9-нд гарын үсэг зуржээ. Буцалтгүй тусламжийг юунд зориулах вэ “Монгол Улсад КОВИД-19-ийг эрт илрүүлэх, идэвхтэй тандалт хийх чадавхыг нэмэгдүүлэх” төслийг ДЭМБ-ын Монгол дахь төлөөлөгчийн газар хариуцах болно. Төсөл нь оношилгооны чадавхыг нэмэгдүүлэхээс […]

b31f6bba9ba7cb19cfb8143c6ac394ebig.jpg
2021-04-09 18:03
Монгол Улсын Засгийн газрын 2021 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар цар тахлын үед эдийн засгийн эргэлтийг дэмжих зорилгоор Монгол Улсын иргэн бүрд 300,000 төгрөгийн нэг удаагийн тусламжийг олгохоор шийдвэрлэсэн. Энэхүү тусламжийг хилийн чанадад оршин суугаа Монгол Улсын иргэдийн эзэмшиж буй дотоодын банкан дахь дансаар дамжуулан өгөх бөгөөд дараах байдлаар олгохыг мэдэгдэж байна: […]

export-Henry-MR__big-1024x731.jpg
2021-04-08 17:13
2021 оны эхний гуравдугаар сарын дүнгээр гадаад худалдааны нийт бараа эргэлт 3524.1 сая ам.доллар болж 2020 оны мөн үеэс 1326.7 сая ам.доллар буюу 60.4 хувиар өсчээ. Экспортын дүн импортын дүнгээс 476.7 сая ам.доллараар давж, гадаад худалдааны баланс эерэг гарлаа. Экспортод 2000.4 сая ам.долларын бараа, түүхий эд гаргасан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 93.1 хувиар […]

US-Dollar.jpg
2021-04-08 15:56
Өнөөдөр гадаад валютын ээлжит худалдаагаар Монголбанк арилжааны банкуудад 20 сая ам.долларыг ялгаатай ханшаар нийлүүлжээ. Своп, форвард арилжаагаар банкууд санал ирүүлээгүй. Өмнөх дуудлага худалдаагаар Монголбанк ирүүлсэн саналыг 100 хувь биелүүлж, 22 сая ам.долларыг ялгаатай ханшаар нийлүүлсэн юм. Төв банкны сүүлийн албан ханшийг харахад төгрөгийн ам.доллартай харьцах ханш 2849.96 байна. Эх сурвалж : Монголбанк

ulaanbaatar-2-2-1.jpg
2021-04-08 15:36
Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/100 дугаар “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдааг зохион байгуулах тухай” захирамжийн хүрээнд дөрөвдүгээр сарын 7-ны 09:00-15:20 цагийн хооронд 11 байршилд газрын дуудлага худалдааг цахим хэлбэрээр зохион байгууллаа. Эдгээр 11 байршлаас долоон байршилд 16 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас цахимаар оролцох хүсэлт ирүүлсэн. Улмаар тус долоон байршилд ялагчид тодорч, нийслэлийн […]