ОХУ-ын Эрхүү хотын Захиргаа болон ОХУ-ын Худалдаа, аж үйлдвэрийн танхим, Дорнод Сибирийн Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхим, Оросын Холбооны Улсын Эрхүү дахь Ерөнхий Консулын газартай хамтран “Байгалийн Олон Улсын Түншлэлийн Форум”-ыг 2021 оны 8 дугаар сарын 18-20-ны өдрүүдэд уулзалт зохион байгуулагдана. Тус форумын хүрээнд Эрхүү мужийн зарим үйлдвэрлэл эрхлэгч, аж ахуйн нэгжийн төлөөллийг Монгол Улсын аж ахуйн нэгж, компаниудтай холбох, компани тус бүрээр ганцаарчилсан B2B уулзалт зохион байгуулах бэлтгэл ажил хийгдэж байна.
B2B уулзалтууд 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 10:00-12:00 цагийн хооронд цахимаар (Zoom meetings) болно.
ОХУ-ын Эрхүү хотын талаас экспортод чиглэсэн хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэл, эмнэлгийн тоног төхөөрөмж, хэрэгслийн үйлдвэрлэл, уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн машин механизм, тоног төхөөрөмж үйлдвэрлэгч компаниуд Монгол Улсын ижил төстэй үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, компаниудтай холбоо тогтоох, хамтын ажиллагаа хөгжүүлэхээр оролцох байна.
B2B уулзалтад оролцох хүсэлтэй аж ахуйн нэгжүүд хавсралтаар хүргүүлж буй хүснэгтийг бөглөн 8 дугаар сарын 19-ний өдрийн дотор membership@mongolchamber.mn, bannikovia@tppvs.ru хаягаар зохион байгуулагч талд хүргүүлэх бөгөөд ийнхүү бүртгүүлсний дараа уулзалтад оролцох холбоос болон нэвтрэх нууц үгийг авах боломжтой болох юм байна.
Хавсралт: Бүртгэлийн хуудас, Оросын компаниудын жагсаалт
МҮХАҮТ-ын Гишүүнчлэлийн газар
Утас: 77277070 (2)
Цахим шуудан: adyasuren@mongolchamber.mn,
Цахим хаяг: www.mongolchamber.mn
Facebook: @mongolchamber