Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг өнөөдөр (2021.08.17) танилцууллаа. Албаныхан цар тахлын улмаас Монгол Улсын эдийн засаг 1993 оноос хойш анх удаа 5.3 хувиар агшсан. Тэгвэл 2021 оны эхний хагас жилийн байдлаар 6.3 хувь өссөн гэж танилцууллаа.
Дотоодын нийт бүтээгдэхүүн эхний хагас жилд өмнөх оны мөн үетэй харьцуулахад 6.3 хувиар өсөхөд
- 2.7 хувийн өсөлтийг уул уурхайн салбар
- 1.4 хувийг үйлчилгээ
- 3 хувийг бүтээгдэхүүний цэвэр татвар эзэлжээ
Өнгөрсөн хагас жилд салбаруудаас хамгийн их өсөлттэй нь аж үйлдвэрийн салбар бөгөөд өмнөх оны мөн үетэй харьцуулахад 32 хувиар өссөн байна. Үүн дотор
- боловсруулах салбар 35 хувийн өсөлттэй байна.
- уул уурхайн салбарын хувьд чулуун нүүрс олборлолт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 72 хувиар буюу долоон сая тонноор нэмэгджээ.
- Зэсийн баяжмал 28.4 мянган тонн буюу 3.9 хувиар өссөн байна. Ийнхүү зэс болон чулуун нүүрсний олборлолтын хэмжээ нь уул уурхайн салбарын өсөлтөд гол нөлөө үзүүлжээ