an-4.jpg
2019-05-29 17:38
АН-ын 300 гишүүн намаасаа гарах болсноо мэдэгдэж, хэвлэлийн бага хурал хийлээ. Нийслэлийн Чингэлтэй, Баянзүрх болон бусад дүүргийн намын эдгээр гишүүд “Ардчилсан намыхан МАНАН мафийг дарж авах байтал шинэ МАНАН үүсгэж байна. Энэ намд шударга ёс гэж алга. Зөвхөн Баянзүрх дүүргийн намын хороо л гэхэд нэг жилд гишүүдэээ 189 сая төгрөгийн тавар, хураамж, төлбөр авдаг. Гэвч […]

04-14.jpg
2019-05-29 13:38
ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга, Монгол-Оросын Засгийн газар хоорондын комисс /ЗГХК/-ын Оросын хэсгийн дарга Алексей Васильевич Гордеев энэ сарын 28-30-ны өдрүүдэд Монгол Улсад айлчилж байна. Монгол-Оросын ЗГХК-ын хуралдаанд оролцохоор ирсэн ноён А.В.Гордеев өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхав. Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын төлөөлөгчдийг Монгол Улсад тавтай морилохыг хүсээд, манай улсыг сайн мэддэг […]

bileg.jpg
2019-05-29 10:01
Худалдаа хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Д.Эрдэнэбилэгийг өчигдөр /2019.05.28/ 30 хоногийн хугацаатай баривчлах шийдвэрийг шүүхээс гаргасан байна. Тодруулбал, “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг ОХУ-ын талаас худалдан авах үйл ажиллагаа нь хууль зөрчсөн үндэслэлээр хорихоор болжээ. Нийслэлийн Прокурорын газраас ирүүлсэн хүсэлтийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцээд дээрх шийдвэр гаргасан байна.

mahn-1.jpg
2019-05-28 17:38
Үндсэн хуулийн цэцийн дунд шатны хуралдаанаас гаргасан УИХ-ын Хэнтий аймгийн 42-р тойргийн нөхөн сонгууль товлон зарлах тухай тогтоол хууль зөрчсөн гэсэн шийдвэртэй холбогдуулан МАХН-аас өнөөдөр мэдээлэл хийлээ. Сонгууль явуулна гэж зарлаад, Үндсэн хуулийн цэцээр болиулдаг энэ үзэгдэл хэрээс хэтэрлээ гээд, УИХ ажлаа хийж чадахгүй, ҮХЦ гэж байхгүй гэсэн дүгнэлтэд хүрч байгаагаа МАХН илэрхийлэв. Тэд 42-р […]

man-1.jpg
2019-05-28 16:40
Хэнтийн нөхөн сонгуулийг түдгэлзүүлсэнтэй холбогдуулан МАН-аас өнөөдөр (2019.05.28) мэдээлэл хийлээ. УИХ-ын сонгуулийн 42-р тойргийн нөхөн сонгуульд тус намаас Ерөнхий сайд У.Хүрэлсүх нэр дэвших байжээ. 2019 оны хоёрдугаар сарын 2-ны өдөр нөхөн сонгуулийн тов зарлагдсанаас хойш МАН хуулийн хугацаанд холбогдох баримт бичгүүдээ хүргүүлж сонгуульд оролцохоо илэрхийлж, мөн хөндлөнгийн байгууллагын олон удаагийн судалгаагаар нэр дэвших боломжтой хүмүүсээ […]

ouph-2.jpg
2019-05-28 13:48
Улаанбаатар хотноо Олон Улсын Парламентын Холбооны Ази, Номхон далайн бүсийн хоёрдугаар чуулган Төрийн ордонд зохион байгуулагдаж байна. Энэ үеэр /2019-05-28/ УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат болон УИХ-ын гишүүд ОУПХ-ны тэргүүн Габриела Күвас Барронтай албан уулзалт хийлээ. Уулзалтын үеэр Төр нийгмийн зүтгэлтэн Ардчилсан намын Дэд дарга Г.Батхүү агсаны учир битүүлгээр амиа алдсан хэрэгтэй холбогдуулан […]

sahal.jpg
2019-05-28 11:55
Худалдаа Хөгжлийн Банкны ТУЗ-ийн дарга, Улаанбаатар хотын банкны ТУЗ-ийн дарга “Сахал” Д.Эрдэнэбилэг гэгч Монголын улс төрчдөд нөлөөлөл замаар улсын үйлдвэрийн газруудыг удаа дараалан гартаа оруулсан нь тодорхой болж шуугиулж байлаа. Түүний өмчлөлд шилжсэн төрийн өмчлөлийн газруудыг дурдвал: • Худалдаа хөгжлийн банк • Улаанбаатар банк (анх УБ сан) • Хөтөлийн цемент шохойн үйлдвэр • Дарханы төмөрлөгийн […]

man-2.jpg
2019-05-28 10:23
Нөхөн сонгуульд нэр дэвшигчээ тодруулах МАН-ын бага хурал хойшилжээ. Тодруулбал, МАН-ын Бага хурал өнөөдөр /2019.05.28/ 15.00 цагт зарлагдсан байсан ч Үндсэн хуулийн Цэц өчигдөр хуралдаж, УИХ-аас нөхөн сонгууль товлон зарласан тогтоол болон сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэсэн шийдвэр гаргасан байна. Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрийг УИХ ажлын 15 хоногийн дотор хэлэлцэх ёстой. Түүнчлэн […]

01-37.jpg
2019-05-28 09:43
УИХ-ын дарга Г.Занданшатар ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын яамны Гадаад харилцааны хэлтсийн орлогч дарга Е.М.Горожанкина, Гэгээрлийн яамны Гадаад харилцааны хэлтсийн орлогч дарга В.О.Летуновская, Орос-Монголын хамтын ажиллагааны нөөцийн төвийн захирал, Т.Л.Музычук, ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Элчин зөвлөх Р.Р.Ракшаев нарын зэрэг төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын хуралдаан өнөөдөр Улаанбаатар […]

nuhun-songuuli.jpg
2019-05-27 18:58
Үндсэн хуулийн Цэц дахиад л улстөрийн захиалга гүйцэтгэлээ. Өмнө нь 2018 оны наймдугаар сард Хэнтийн 42-р тойрогт нөхөн сонгуулийг товлон зарлах тухай УИХ-ын тогтоолыг Үндсэн хууль зөрчсөн хэмээн дүгнэлт гаргахдаа төрийн албан хаагч сонгуульд нэрээ дэвшүүлэхийн тулд зургаан сарын өмнө албан тушаалаасаа түдгэлзэх тухай хуулийн заалтыг үндэс болгож байсан билээ. Ингэснээрээ 2018 оны аравдугаар сард […]