Улс төрШар мэдээ

Ц.Нямдорж сайд ажлаа 14 хоног таслав уу

“Ц.Нямдоржийг огцруулах хөдөлгөөн”-ий тэргүүн Т.Энхсайхан өнөөдөр мэдээлэл хийв.

Тэрбээр, “Би Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж гэдэг хүнийг огцруулж өг гэж тэмцэж яваа хүн. Энэ хугацаанд би МАН-ын эсрэг огт юм ярьж байгаагүй. Гэтэл Монгол Улсын төр засгийг удирдаж байгаа энэ нам үнэнийг хэлсэн иргэдийнхээ эсрэг “Улс төрийн хөдөлгөөн байгуулна” гэсэн нь гайхшрал төрүүлж байна.
Иргэд рүүгээ нулимсан олон үйлдэл гаргаж байгаа танай намыг 2020 онд Монголын ард түмэн дахиж сонгохгүй. Тиймээс Монголын төрөөс савраа хурдан татаж авахыг шаардаж байна. Монголын ирээдүйн төлөө эх оронч сэтгэл гаргаж, Монгол Улсын их хурлаас бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрохыг шаардаж байна” гэв.

Т.Энхсайхан: Бид энэ бослого тэмцлийг эхлүүлээд 14 хонож байхад Ц.Нямдорж Хууль зүйн яам дээрээ нэг ч удаа ирсэнгүй. Ордны гадаа очоод жагсахаар ордон дээр ирдэггүй. Төрийн алба гэдэг чинь ийм завхарсан маягаар явдаг юм уу. Мөн С.Зоригийн хэргийг 22 жилийн турш замхруулсан хүн өөрөө байж, одоо мөрдөнө гэж байгаа нь Монгол төрийн эмгэнэл хэмээн сэтгүүлчпийн асуусан асуултанд хариулав. Тус хөдөлгөөн тэмцэл эхлүүлсэнээс хойш Сайд Ц.Нямдорж үнэхээр ажлаа 14 хоног таслав уу эсвэл тэмцэгчидтэй нүүр тулахаас тэгтлээ их эмээв үү?

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

1 сэтгэгдэлтэй

  1. зоригийн хэргийн талаар өдий болтол хэн дугарсан билээ цаашид нямдоржоос өөр хэнч ярьж чадахгүй та нар төрд юу хийж ххаана байсан юм битгий гай бол

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close