Имельда Маркос хэмээх эмэгтэйн залуу нас Үнсгэлжингийн үлгэрийг санагдуулдаг. Энгийн нэгэн гэр бүлээс гаралтай филиппин охин багаасаа л царайлаг төрхөөрөө олны анхаарлыг татдаг байжээ. 18 нас хүрээд улсынхаа гоо бүсгүйн тэмцээнд амархан гэгч нь түрүүлсэн Имельдаг мэдээж үлгэрт гардаг шиг жинхэнэ ханхүү хараад дурласан байж л таарна. Энэ бол Филиппиний ирээдүйн Ерөнхийлөгч Фердинанд Маркос байв.
Гэхдээ үлгэр “Ингээд тэд урт удаан насалж, амар сайхандаа жаргажээ” гэж төгсдөг бол энэ түүх тэгж төгссөнгүй. Харин ч засгийн эрхийг хэтрүүлэн ашигласан хүний бодит жишээ болж, “Ган эрвээхий” хочтой болсон нэгэн эмэгтэйн намтар болон дуусдаг юм.
“Филиппиний мисс”
Имельда Ремедиос Виситасион Ромуальдес нь 1929 оны 07 дугаар сарын 2-нд өмгөөлөгч, асрамжийн газрын хүмүүжигч хоёрын дундаас төржээ. Багадаа дуу хөгжим, тайз урлагт дуртай байсан тэрбээр дунд сургуулиа төгсөөд л дуулж, гоо бүсгүйн тэмцээнд оролцож, мөнгө олж амьдрахаар шийджээ. Харин тэрбээр гоо бүсгүйн тэмцээнд оролцсон нь амжилт авчирч, эхэндээ төрөлх хот Манилагийнхаа гоо бүсгүй болсон бол удалгүй улсынхаа мисс, титмийг авчээ. Имельда сэтгүүлийн нүүрийг чимж, уулзсан хархүү болгоныхоо зүрхийг эзэмдэж байв.
Түүнд зүрхээ өгтөл дурласан эрчүүдийн тоонд Конгрессын залуу гишүүн, Филиппиний ирээдүйн Ерөнхийлөгч Фердинанд Эммануэль Эдралин Маркос ч оржээ. Имельда түүний анхаарлыг ихэд татсан тул тэрбээр танилцаад 11 хоногийн дараа л гэрлэх санал тавьсан гэдэг.
“Түүний хайр намайг амжилтыг оргилд хүргэсэн юм” хэмээн улстөрч эр гэргийнхээ тухай ярьсан байдаг. Үнэхээр ч тэдний гэр бүл аз жаргалтай, сайхан харагддаг байв. Фердинанд 1989 онд нас нөгчих хүртлээ Имельдагаас хайрын харцаа салгаагүй гэдэг. Тэд гурван хүүхдээ хамтдаа өсгөж, улс орныхоо түүхэнд нэрээ үлдээж чадсан юм. Гэхдээ тэдний нэр дарангуйлагчид гэдгээр түүхэнд бичигджээ.
Ган эрвээхий
Имельда нүсэр хуримын дараа дуулахаа багасгаж, загварын карьераа ч орхиж, нөхрийнхөө улс төрийн карьерт өөрийгөө бүрэн зориулжээ. Тэрбээр нөхрөө уулзалт бүрт дагалдан явж, бүхий л талаар нь дэмжиж байлаа. Хосын нөр их хүч чармайлт ч үр дүнгээ өгч, 1965 онд Фердинанд Филиппиний Ерөнхийлөгч болсон юм.
Имельда албан ёсны гэрэл зургийг л чимдэг тэргүүн хатагтай нарын нэг байгаагүй юм. Тэрбээр улс орынхоо амьдралд бодитоор оролцож, дэлхий даяар дипломат үйл ажиллагаанд оролцож, хэд хэдэн албан тушаалыг хашиж байлаа. Түүний бусдад таалагддаг чадварыг ашиглахаас ч өөр аргагүй. Энэ эмэгтэй Рональд Рейган, Мао Зэдун, Леонид Брежнев, Ким Ир Сен, тэр ч бүү хэл Саддам Хусейнтэй ч найзууд болж чаджээ. Түүний ятгалгаар Муаммар Каддафи Филиппин, лалын салан тусгаарлагчидтай эвлэрэх зөвшилцөлд хүрэхийг зөвшөөрсөн гэдэг. Дур булаам чанар, дипломат авьяас билгийнхээ ачаар Имельда Филиппинийг тухайн үед хамгийн нэр нөлөөтэй улс орнуудын нэг болгож чадсан юм.
Түүнчлэн тэргүүн хатагтай соёл, эрүүл мэндийн асуудалд анхаарч, нийгмийн олон хөтөлбөрийг санаачилсан. Маркос Зүрх судасны төв, Нефрологийн хүрээлэн, конгресс-төв, Кокосын ордон зэрэг олон сайхан байгууламжийн барилгын ажлыг эхлүүлэхэд тус болсон хүн юм.
Харамсалтай нь энэ хос засгийн эрхэнд байхын бүхий л давуу талыг амархан ашиглаж, өндөр албан тушаалаа өөрт хэрэгтэйгээр эргүүлж эхэлжээ. 1972 онд Фердинанд улсынхаа Үндсэн хуулийг цуцалж, дарангуйлагчийн дэглэм тогтоож эхэлсэн байна. Тэрээр гэргийтэйгээ хамт улсын төсвийг захиран зарцуулах эрхтэй болов.
Имельда өөртөө хязгаар тавилгүйгээр хүссэнээр шоппинг хийж, жинхэнэ “дэлгүүр хэсэхийн донтон” болон хувирчээ. Бүсгүй хүүхэд байхдаа мөрөөдсөн бүхнээ авч байсан гэдэг. Үнэтэй брэнд, тансаг эдлэл, дизайнер хувцас тэргүүтнийг сонгон авч, өөрийнхөө хэдэн зуун хөргийг захиалж зуруулдаг болжээ. Түүний захиалсан хамгийн үнэтэй зургийн тоонд Боттичеллигийн “Венера мэндэлсэн нь” зургийг өөрөө гол дүр нь болгон хувиргаж бүтээсэн зураг орог байлаа. Маркос гуталд нүдээ өгөхөөс буцдаггүй байсан болохоор хэдэн өрөө дүүрэн гуталтай болжээ.
Хожим нь тэрбээр “Би хэзээ ч 3000 хос туфль авч байгаагүй. Надад ердөө 1060 хос гутал л бий” гэжээ.
Тэргүүн хатагтай ядуу өссөн хүүхэд насаа үүрд мартахыг хичээдэг байв. Филиппиний нэгэн сэтгүүлч бүсгүй бяцхан Имельда охиныг өнөөгийн ихэнх иргэдийн адил ядуу зүдүү байсан гэж бичсэнийх нь төлөө тэрбээр номыг нь хүртэл хориглож байжээ. “Тэр ядуу зүдүү гаралтай гэсэн үнэн амьдралаа ил болгохыг хүсдэггүй байсан. Түүний тулд огт өөр имиж бүрдүүлж, тансаг даашинз өмсөн дээдсийн гэсэн арга хэмжээ бүхэнд оролцож байлаа. Ядуу зүдүү оронд тэр үлгэрийн мэт амьдарч байсан юм” гэж “Имельда Маркосын олонд ил болоогүй түүх” номын зохиолч Кармен Педроза мэдэгджээ.
Тэргүүн хатагтайн хийсэн худалдааны тухай домог мэт яриа байдаг. Хилийн баримтад баталснаар бол тэрбээр Нью-Йоркт нэг удаа аялахдаа ганц өдрийн дотор 3 сая америк доллар үржээ. Имельда Микелажелонгийн зургийг 3,5 саяар худалдан авч байсан гэдэг. Мөн Ромоос нисч явахдаа бяслаг, 00-ийн цаасаа аваагүй гэж онгоцоо буцахыг шаардаж байсан тухай ч яриа байдаг. Энэ хатагтай нарийн торго ашиглан гараар урласан 00-ийн цаас ашигладаг байсан гэдэг.
Татгалзсан хариу сонсохыг хүсдэггүй, улсын сан хөмрөгөөс шаардсан даруйд нь л мөнгө гаргаж өгөхийг тушаадаг байжээ. Тансаг зүйлст дуртай, захирангуй зангаас нь болж Имельдаг “Ган эрвээхий” гэж нэрлэдэг байв.
Төрийн эрхээс түлхэн унасан ба улс төрд эргэн ирсэн түүх
Ядарсан иргэдийнхээ хажууд баян тансаг яваа энэ хосын амьдрал олныг гайхшируулж байлаа. Хүмүүс ч Филиппиний Ерөнхийлөгч, тэргүүн хатагтай нарын хувиа хичээсэн, эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан увайгүй үйлдэлд илт дургүйцэж, 1986 онд Фердинанд Маркосын дэглэмийг унагасан байна. Түүнийг улс орноосоо хөөж, эрүүгийн хэрэг үүсгэжээ. Экс Ерөнхийлөгч болон түүний гэргийг улсад 90 тэрбум америк долларын санхүүгийн хохирол учруулсан гэж буруутгасан байна. Харин Имельда 1991 онд, нөхрийгөө нас нөгчсөний дараа л эх орондоо эргэн ирэх эрхтэй болсон юм. Тэрбээр ирснийхээ дараа гутлын музей нээжээ.
Маркос түүнчлэн улс төрд эргэн ирж, Филиппиний төлөөлөгчдийн танхимын гишүүн болохоор шийдсэн бөгөөд 2010 онд 80 настайдаа л улс төрд орж чаджээ. Энэ эмэгтэй одоо ч улс төрийн амбицаасаа татгалзаж чадаагүй яваа юм.
Имельда Маркос хэмээх энэ эмэгтэйн амьдрал Үнсгэлжингийн үлгэр бодит амьдралд яаж эргэдгийг харуулсан бодит жишээ болдог.
Эх сурвалж www.adme.ru
10 comments
Бидний нийтлэг төрх…
10 000 хос гутлаа үлдээгээд л явсан
Хоо, энэ чинь цаанаасаа л байдаг юм биш үү?
psychopath
Энэ их хэрэгтэй мэдээлэл болжээ. Тийм ээ энэ бол маш бодит дүгнэлт. Жишээ нь манай өнөөгийн нийгмийн байдлыг аваад үз. Соц нийгмийн үед Оросын дарангуйлал, комунист үзэл сурталд нухлагдсан монголын иргэд бусдын эрхэнд “жаргах”-ын мөн чанарыг ясандаа тултал ойлгож авсан. Тэр цагт хүмүүс ижил маягаар сэтгэж, нэг маягаар хувцаслаж, хэлэх ярих, амь зуух, ажиллах гээд бүх зүйл нь нэг хэвэнд цутгагдсан юм шиг байв. Бас бүгд нэг адил гачигдана. Бүгд нийгэм, нам засаг, төрөө ам уралдан магтаж, капиталист ертөнцийг нэгэн дуугаар зүхэж, бүх зүйлд үзэл суртлын үүднээс хандаж, комунист ёсны сэтгэлгээгээр амьсгалж байв. Үр дүн багатай ч мах, сүүнд очерлож, дарга нарын хормойноос чирэгдэж явж ховор барааны захаас атгаж, хэзээ ч эдлэж чадахгүй эрх чөлөөгөө тунхаглаж, амьдралд нь ямар оролцоотойг мэдэхгүй орос ах нарыг тахин шүтэж байв. Үндсэндээ өөрийн толгойгүй, эзэнгүй амьдарч байв. Салхи хаашаа үлээнэв тэр зүг рүү дагаж намирахаас өөр ямар ч сонголтгүй. Магадгүй нүүдэлчин замбараагүй амьдралыг нь иймэрхүү үзэл сурталжсан зарчмаар хөтөлсөн учраас монгол хүн өнөө ч гэсэн өөрийн удирдлага үгүй, сэтгэл ханамж байхгүй дандаа бусдын баримжаагаар чигээ хийх хэвшил тогтсон байх л даа. Өөрийн гэсэн оронтой, унах унаатай, зохих бизнестэй болчихлоо, амьдрал сайхан байна уу гэхэд “одоо тэрнээс дор орохгүй болчихвол болоо” гэдэг. Нэгэнт ийм учраас хэзээ ч сэтгэл ханаж аз жаргалтай болж чадахгүй гэсэн үг. Тэгээд эцэст нь социализмын үед ч, зах зээл эхлэхэд ч өлсөж гачигдахын мэдрэмжийг огцом авсан хагас нүүдэлчид ардчилал хөгжсөн энэ сайхан цаг үед ямар нэг амжилтанд хүрээд сэтгэл ханах гэж үгүй. Энэ хатагтайн адил гэсэн үг. Энэ бол сонгодог жишээ болжээ. Маркос авхай улам ихийг олох тусам чдуу дорой байсан амьдрал нь улам илүү санагдаж түүнийгээ мартахын тулд юу ч золиход бэлэн байсан байна. Нэг ёсондоо энэ бол сэтгэхүйн эмгэг. Бид бас нийгмээрээ ийм эмгэгтэй. Жишээ нь Оюутолгойн ирээдүй бүрхэг мэт ярьж байгаа ч энэ төслийн монголчуудад оруулсан хувь нэмэр юутай ч зүйрлэшгүй. 90-ээд онд ямар байснаа 2010-аад онд ямар болсонтойгоо зүйрлэж харьцуулах сонирхолтой нэг ч монгол хүн байдаггүй гэдэгт би итгэдэг. Энэ тухай зөндөө л бичсэн. Хүмүүсийн амнаас гарах хий болгон Рио Тинтогийн эсрэг чиглэж, өөрсдийгөө ерөөсөө л анхнаасаа ийм байсан мэтээр ойлгож, тэгэж итгэхийг хүсдэг хүмүүс нийгмээр дүүрэн болжээ. Яг л энэ авхайн ижил дүр байгаа биз дээ? Чи ядуу байсаан гэхээр үгүй ээ би ядуу байгаагүй гээд бүр цаашилбал сануулагч этгээдийг цаазын тавцанд аваачихад бэлэн байгаа биз? Нэг иймэрхүү.
Зөв дүгнэлт
Оюунтолгойн тухай сэтгэгдэл бичсэн хүнд хэлье:
Чи хятадад очоод нэг уурхай ухяа гэвэл бүх хөрөнгөө өөрөө босгоно. Хятадын уурхай учраас Хятадад бизнесийнхээ хувийг өгнө. Бас Хятадад ажиллаж байгаа учраас тэдэнд татвар төлнө. Энэ бол мэдээжийн зүйл. Монголд ч ийм л байх ёстой. Гэтэл манай хэд хахуульд автсанаасаа болоод Рио тинтод уурхайгаа зүгээр өгснөө эргээд хувь авья гэтэл түүнийг нь манай өр болгочихсон. Арай дэндүү утгагүй байгаа биздээ. Хэрвээ оюутолгойг манайхан өөрсдөө хайгуул хийж илрүүлсэн бол энэ 100% манай уурхай болно, татан толгойтой адил. Харин Рио тинто илрүүлсэн учраас манайд 51% хувиа өгөөд өөрсдөө 100% хөрөнгөө гаргах ёстой байсан. Энэ бол дэлхийн жишиг, яаж ч бодсон мэдээжийн зүйл шүүдээ. Энэ Рио -гийн хөлсний бичээчид хүний тархи угаах гэж их оролдхымаа
Оюу толгойг аль эрт олоод үүцэлчихсэн байсныг Улсын нууцад нэвтрэх эрхтэй хулгайчууд Жеимс БЕйкерийг ирэхэд наймаалаад гадаадад зарах нүхээ ухаад хийчихсэн зүйл. хөөгөөд үзвэл монгол улсын 100% биш юмаа гэхэд 90% байх ёстой.
энэ зөв шүү. эргүүлэн буцааж аваад үүцэнд хадгалсан ч монголын дур_ эрдэнэтийг олох үед л олоод хадгалж байсан юм.
1966 онд “Beatles” Филиппинд айлчлан тоглох үедээ Имелда-гийн хүлээн авалтанд очоогүйн улмаас хэцүү байдалд орж тоглолтын орлогоо хураалган амь дүйн зугтаан гарсан байдаг.